Монгол бөхчүүд Солонгосын ширым бөхөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Монгол бөхчүүд Солонгосын ширым бөхөөр өрсөлдөнө

Монгол бөхчүүд Солонгосын ширым бөхөөр өрсөлдөнө

Солонгосын үндэсний ширым бөхийн “Korea Open” тэмцээн энэ сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Х.Цогтгэрэл, Д.Тамир, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат тэргүүтэй бөхчүүд оролцохоор эх орноосоо морджээ.  Тэмцээний нэгдүгээр тойргийн оноолт дараах байдлаар гарлаа.

Эхний тойргийн барилдаанд улсын харцага Баянзулын Цэдэнсодном болон аймгийн заан Дэлгэрдалайн Пүрэвдорж нар гоц мөргөв.  Харин улсын начин Л.Батзориг, улсын начин Х.Цогтгэрэл болон улсын начин Д.Тамир, улсын начин Б.Түвшинтөгс нар тус тус хоорондоо оноолт таарчээ. Мөн улсын начин Б.Түмэндэмбэрэл эхний тойрогтоо Серкан Гавусоглутай, улсын начин Э.Сумъяабат Мухаммет Давут Демиртэй, улсын начин Б.Лхагвадорж Мустафа Батутай, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ Эмануэль Папатай, аймгийн арслан И.Мандах Ричард Хаммондтой, М.Намжаа-Эрдэнэ Жэйсон Энтони Болтой тус тус оноолт таараад байна.

Монголын ширын бөхийн холбооны цахим хуудаснаа “Тамирчдадаа амжилт хүсье. Бөхөө дээдэлдэг бөх сонирхогчид маань “Mongolian Ssireum Federation” хуудсанд нэгдээрэй. Арваннэгдүгээр сарын 08-аас тэмцээний лайв хийгдэх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж