Д.Амарбаясгалан сонгууль хүртэл генсекийн ажлаа хавсарна

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан сонгууль хүртэл генсекийн ажлаа хавсарна

Д.Амарбаясгалан сонгууль хүртэл генсекийн ажлаа хавсарна

МАН-ын дүрэмд заасны дагуу тус намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлаар чөлөөлж, томилох хуулийн зохицуулалттай. Намын дүрмийн дагуу бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон генсек Д.Амарбаясгалан ажлаа хүлээлгэж  өгөх ёстой гэсэн үг. Гэвч ойрын хугацаанд МАН-ын Бага хурал хуралдахгүй, Д.Амарбаясгалан Засгийн газрын гал тогоогоо намынхаа гал тогоо барих ажилтайгаа хавсарч хийхээр тохирчээ. Бүр тодруулбал, 2024 оны сонгууль хүртэл эрх баригчид Бага хурлаа хуралдуулахгүй, Д.Амарбаясгалан генсекийн ажлаа хавсарч, үргэлжүүлэх гэнэ. Харин 2024 оны сонгуулийн өмнө Бага хурлаа хуралдуулж, намын генсекийн ажлаа өгнө, тэр үед Ерөнхийлөгчийн санал болгож буй Я.Содбаатарыг томилж, сонгуулиа удирдуулах хувилбар ч яригджээ, эрх баригч нам дотор.

МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэсэн заалт бий. Д.Амарбаясгалангийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл намын дүрмээ "зөрчиж" намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөгүй байна.

Түүнийг ЗГХЭГ-ын дарга болсны дараахан МАН дотор битүүхэн Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаа явсан ч тэгсгээд намжсан. Албан бусаар Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга Я.Содбаатарыг зүтгүүлсэн ч Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд залуу, үе тэнгийн генсектэй болох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн гэдэг.

МАН-ын дүрмийн 24.2.3-т заасны дагуу бол Монгол Ардын Намын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулдаг. Мөн намын Удирдах зөвлөл Бага хурлын тов тогтоох зохицуулалттай. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлийг толгойлдог. Удирдах Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэг:

  • 29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах
  • 29.1.2. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах
  • 29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах
  • 29.1.4. Намын архив, цахим архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах
  • 29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж