Төв банк Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийг сунгах уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Төв банк Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийг сунгах уу?

Төв банк Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийг сунгах уу?

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийн "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн гэрээг 2020 оны долдугаар сарын 31-нд шинэчлэн байгуулж, дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан.

Хоёр банк своп хэлцлийг ирэх 2023 онд дахин гурван жилээр сунгахаар ярилцаж байгаа аж. Тус своп хэлцлийн дагуу манай улс 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх буюу 12 тэрбум юань авч ашиглажээ. Гэвч Төв банк авч ашигласан юаниа эргүүлж төлөх боломж бүрдүүлж чадахгүй байгаа тул своп хэлцлийн гэрээг 2010 оноос хойш сунгасаар буй юм.

Хятадын Ардын банк своп хэлцлийн дагуу манайхаас 100 сая төгрөг зээлсэн боловч ашиглалтгүй учраас эргүүлэн өгчээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Улсын гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрэх үед своп хэлцлээр авсан юанийнхаа 500 сая ам.доллартай дүйх хэсгийг төлөхөөр төлөвлөж байсан. Гэвч цар тахлын улмаас хил хаагдаж, гадаад валютын орох урсгал саатсанаар бид нөөцөөсөө төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх шаардлагатай болсон. Своп хэлцлийг сунгахаас өөр аргагүй нөхцөлд хүрээд байна” хэлэв.

Тэрбээр Монголбанкны Дэд ерөнхийлөгч байхдаа Хятадын Ардын банкны Дэд ерөнхийлөгч Ий Гангтай 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юанийн своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрсэн. Үүний дүнд 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл сунгажээ.

Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж