Дубайн 35 давхар барилгад гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Дубайн 35 давхар барилгад гал гарчээ

Дубайн 35 давхар барилгад гал гарчээ

Дубайн Бүрж Халифагийн ойролцоо байрлах 35 давхар орон сууцны барилгад өнөөдөр /2022.11.07/ үүрээр гал гарчээ. Шөнийн 02:20 цагийн орчим гал гарч, барилгын давхар бүрт тарсан байна. Галыг 03:45 цагт унтраасан. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь ойролцоох “Rove” зочид буудалд хүргэжээ.

Энэхүү барилга нь Арабын нэгдсэн Эмиратын төрийн дэмжлэгтэй “Emaar” компанийн барьсан барилга бөгөөд “8 Boulevard Walk” төслийн цамхгуудын нэг юм.

Дубайн барилгуудад сүүлийн жилүүдэд олон удаа гал гарлаа. Тухайлбал, дөрөвдүгээр сард “Swissotel Al Murooj” зочид буудалд томоохон гал гарсан. Энэ нь аюулгүй байдлын талаарх эргэлзээг иргэдийн дунд үүсгэж байна. Мөн ямар материал ашиглаж барилга барьж буйд хүмүүс санаа зовж байна.

Бүрж Халифагийн ойролцоох “Address Downtown” зочид буудалд 2015 онд он солигдох мөчид гал гарсан нь тухайн үедээ дуулиан шуугиан тарьж байв. “Address Downtown” нь Дубайн хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал бөгөөд 63 давхар барилга юм. Тухайн үед Бүрж Халифагийн ёслолын буудлагын үзүүлбэрийг үзэхээр “Address Downtown”-д маш олон хүн цугларсан байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж