Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2 дугаар хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
– Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
-Дүүргийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа
-Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг
-Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ
-Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Ц.Булган нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эх сурвалж: СБД
Холбоотой мэдээ