Хятадын хиймэл арлууд өрсөлдөгчдийн айдсыг төрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Хятадын хиймэл арлууд өрсөлдөгчдийн айдсыг төрүүлж байна

Хятадын хиймэл арлууд өрсөлдөгчдийн айдсыг төрүүлж байна

Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлуудаа улам хөгжүүлж байна. Тодруулбал, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг дамнан эрчим хүч гаргахад тус дөхөм болох үүднээс олон барилга байгууламж, радар, нисэх онгоцны зогсоолыг арал дээр барьж байна. Гэрэл зурагчин Эзра Акаяны Хятадын долоон хиймэл арлын зургийг авахад усан болон нисэх онгоцны зогсоол, радар, нисэх буудал, цэргийн бааз илэрсэн. Түүнчлэн олон давхар барилга, засмал зам, спорт талбай, сагсан бөмбөг, теннисний талбай зэрэг ч байжээ.

Эндээс онцолбол, түлш цэнэглэж буй “KJ-500H” онгоц зурагт дүрслэгджээ. “KJ-500H” онгоц нь Өмнөд Хятадын тэнгис дэх хяналтыг сайжруулах чадвартай, агаарын эрт сэрэмжлүүлэг, удирдлагын онгоц юм. Мөн найм хүртэлх пуужинг нэг дор зөөвөрлөх чадвартай 22 төрлийн завь байжээ. Эдгээр завь нь өнгөрсөн жил Хятадын хөдөлгөөнийг хянах гэж оролдсон Филиппиний мэдээний багийнхнийг хөөж байсан удаатай. Түүнчлэн дунд тусгалын Ү-8  тээврийн онгоц, 76 мм-ийн тэнгисийн цэргийн буу, “H/PJ-13B” хамгаалалтын буу, “SLC-7” гурван хэмжээст радар зэрэг байсан.

Энэ мэтчилэн олон техник хэрэгсэл байсан ч үйл ажиллагаа явагдаагүй шинжтэй, нам гүм байжээ. Зарим зүйл нь эвдэрсэн байдалтай харагдаж байгааг Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн ахлах шинжээч Малколм Девис хэллээ.

Тактикийн хувьд энэ баазууд нь аливаа хямралын үед Хятадын Агаарын цэргийн хүчнийг бүрэн тоноглогдсон, бэлтгэгдсэн бааз руу шилжүүлэх боломжийг олгох аж. Мөн бүс нутгаар дамжин өнгөрч буй шумбагч онгоцыг хянах стратегийн үүрэгтэй байж болно. Гэхдээ жинхэнэ дайнд хэр тэсвэртэй гэдэг нь тодорхойгүй юм.

Хятад улс 2013 оноос хойш долоон хиймэл арал дээрээ 1000 гаруй га газар шинээр бий болгосон. Энэ нь Вьетнам, Филиппин зэрэг Өмнөд Хятадын тэнгисийн өрсөлдөгчдийн дунд айдас төрүүлээд байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж