Мөрөөдөлтэй, асуудлыг олж харж чаддаг, шийдлийг олсон, хайж байгаа залуус бүтэн өдрийн турш өөрсдийн мөрөөдөл, туршлага, түүх, алдаа оноогоо ярилцсан МАШ ONDO Conference болж өнгөрлөө.
МАШ ONDO -ийн хамгийн оргил хэсэг нь ONDO-г үүсгэн байгуулагч Ч.Анарын мэдэгдэл байлаа. ONDO компани Монгол улсын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг хөөргөх гэж буйгаа мэдэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй ойрын 5 жилийн хугацаанд нийт 176 хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр ажиллаж байгаа ажээ. 2023 онд туршилтын 3 хиймэл дагуул хөөргөх юм байна. Хиймэл дагуул хөөргөх талаар сүүлийн 5 жилийн турш судалгаа хийж, бэлтгэжээ. ONDO SPACE нь Монгол улсын анхны сансрын технологийн хувийн компани болж байна.
Сансрын технологи бол саяхныг хүртэл бидний хувьд мөрөөдөл байсан бол мөрөөдөлдөө тууштай байж, хамтын мөрөөдөлтэй болж, нэг нэгнээ дэмжиж ажиллаж чадвал биелэх бүрэн боломжтой гэдгийг харууллаа. Монгол залуус нэгдсэн нэг хүсэл мөрөөдөл, үнэт зүйлээ бүтээж чадвал ямар ч мөрөөдөл бодит болох боломжтой юм байна гэдэг дээр МАШ ONDO -д оролцогчид санал нэгдсэн юм.
Энэ үйл ажиллагаанд нийт 50 гаруй оролцогчид 35 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, илтгэл, воркшопууд хийлээ.
МАШ ONDO -ийн тайзан дээр Baji&Yalalt vlog шууд хийгдэж, Manduulero podcast “Mood”-ийн Болдоотой ярилцсан нь цугласан зочид, оролцогчдын сонирхлыг маш их татсан юм.
Хэлэлцүүлгийн хэсэгт “Хүүхэд шиг мөрөөдөж чадах уу?”, “Gen Z-ээс шалтгаалан ажлын байрууд өөрчлөгдөх шаардлагатай юу?”, “Бид хүүхдэдээ ямар нийгмийг үлдээх вэ?”, “Гадагшаа тэлэх Монгол сэтгэлгээ”, “Монголдоо үлдэх үү? Гадагшаа явах уу?”, “Хөдөө амьдаръя”, “Спортын нөлөө”, “Монгол уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах нь”, “Нийгэмд хувь хүн бүрийн оролцоо чухал уу?” зэрэг бидэнд өдөр тутамд тулгардаг асуудлуудаар оролцогчид санал бодлоо солилцлоо.
Харин илтгэлийн хэсэгт "InfoSec+" Гүйцэтгэх захирал, МУИС-ийн Дэд Профессор У.Ганбаяр “Do what is uncomfortable”, "Экьюти лаб" нийгмийн энтерпрайзийн үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн, “Дэлхийд үнэлэгдэх ур чадвар”, Cherry Bomb хамтлагийн ахлагч Д. Ариунзаяа “Хөгжингөө, хөгжилдье!”, Дэд профессор, МУ-ын Зөвлөх инженер Г.Оюунбаяр “GENIUS OLYMPIAD”, Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах “Та нийгмээ өөрчлөх хүчтэй”, Geru-г үүсгэн байгуулагч Түвшинбат “Entrepreneur Journey”, Handpro Startup-ын үүсгэн байгуулагч Г.Оргилболд “Ондо хандлага”, Автомото спортын тамирчин, Мотоспортын мастер, ONDO брэндийн тамирчин Б. Батмөнх “Cпортын амжилтад ХАМТААРАА хүрдэг”, "ЦойлогсоZ" төслийн багийн ахлагч, Mplus стратегийн менежер Б.Батзориг “GEN Z -тэй танилцацгаая” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн Воркшоп хэсэгт Co-Founder & CEO of Off Design Г. Дашмягмар -Building Empathy
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учрал – Монгол бичигт нуугдах ид шид, мөрөөдөл
CEO – IO Institute Temuujin, CEO -IO Creative Agency ASO нар IDEA to REAL, REAL to DEAL
Урлаг судлаач М.Амина – Урлаг ба Технологи (Ялгарлаа бүтээцгээе)
Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд – Зорилгын дараах зорилго
Product Design Director at Procraft Design Agency Э.Цогт – Хэрхэн багаараа хурдан, бүтээмжтэй шийдэл, шийдвэр гаргах вэ?
Нито-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал З. Уянга – Мөрөөдлийн "би"-гээ бүтээх нь сэдвүүдээр воркшоп хийж туршлагаа хуваалцлаа.
Ийнхүү МАШ ONDO conference-ийг зохион байгуулж, нэгдэн нийлж, мөрөөдөл асуудал, шийдлээ ярилцсан нь “Мөрөөдөл бол хүрэх цэг биш. Амьдралын хэв маяг. Хязгааргүй мөрөөдөж чадаж байвал амжилт ч бас хязгааргүй” гэдгийг харуулах зорилготой байсан юм.
Холбоотой мэдээ