Пёньян пуужин хөөргөсөн талаар худал мэдээлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Пёньян пуужин хөөргөсөн талаар худал мэдээлсэн үү?

Пёньян пуужин хөөргөсөн талаар худал мэдээлсэн үү?

Өмнөд Солонгос болон АНУ өнгөрсөн долоо хоногт зургаан өдрийн агаарын сургуулилалт хийсэн. Хойд Солонгос энэ сургуулилалтыг “Зориудаар хурцадмал байдал үүсгэсэн өдөөн хатгалга, маш түрэмгий шинж чанартай, аюултай дайны сургуулилалт” гэж мэдэгдсэн. Мөн тэд өөрсдийн пуужингийн халдлагыг дайснуудаа бут цохих загварчилсан дайралт гэж хэлжээ.

Хойд Солонгосын арми арваннэгдүгээр сарын 2-нд БНСУ-ын Улсан хотын ойролцоох усан хил рүү хоёр стратегийн далавчит пуужин харвасан гэж мэдэгдсэн. Тэгвэл Өмнөдийн албаныхан энэ мэдэгдлийг үгүйсгэж, ойр хавьд пуужин илрүүлээгүй гэв. Шинжээчдийн үзэж буйгаар Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр нийтэлж буй зарим зураг нь оны эхээр пуужин хөөргөсөн үеийн зураг байж болзошгүй аж.

Мөн “KCNA” агентлаг хоёр тактикийн баллистик пуужин хөөргөж, 500 сөнөөгч онгоц нисгэсэн гэж мэдээлсэн. Тэгвэл 500 сөнөөгч онгоц нь Умардын нөөцөд байгаа бараг бүх онгоц гэсэн үг аж. Тэдгээрийн ихэнх нь 40-80 жилийн настай, ашиглах боломжгүй шахуу гэдгийг Олон улсын батлан хамгаалахын судлаач Жозеф Демпси хэллээ. Тэрбээр “500 гэдэг тоо бол хэтрүүлэг эсвэл төөрөгдүүлсэн тоо юм шиг санагдаж байна” гэж жиргэжээ.

Өмнөдийн эргийн ойролцоо газардсан пуужин зэрэг сүүлийн үеийн Умардын туршилтуудын талаар АНУ, БНСУ, Японы ахлах дипломатууд өчигдөр /2022.11.06/ утсаар ярьсан.

Түүнчлэн Өмнөд Солонгосын хөлөг онгоц Умардын ойрын тусгалтай баллистик пуужингийн хэсэг байж болзошгүй зүйлийг далайн уснаас гаргаж авчээ. Эд ангиудыг гаргаж авахын тулд усан доорх мэдрэгчийг ашигласан бөгөөд өдгөө олдсон зүйлсэд дүн шинжилгээ хийж байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж