"Учралын баяр-4"-т шалгарсан 240 гаруй материал ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор боллоо.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Бүтэн хоёр сарын хугацаанд зарласан арга хэмжээний үеэр 240 гаруй материал ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор боллоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулах хүмүүнлэгийн чанартай ажлыг санаачилсан. Уг арга хэмжээг "Сайн Учрал" сантай хамтран "UB GROUP", "Air Busan" компаниуд дэмжин хэрэгжүүллээ.
Өмнөх дөрвөн жилд 40 хүүхдийг хамруулж, урт хугацаагаар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулсан.
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо хүн амын 6 орчим хувь, насанд хүрсэн хүн амын 10 хувь буюу 197 мянгад хүрээд байна. Үүнээс зөвхөн Өмнөд Солонгост амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо 50.8 мянга буюу нэг аймаг байгуулах хэмжээнд хүрчээ.