Элон Маск Твиттерийн босс болсныхоо дараа ажилчдын бараг тал хувийг нь цомхотгосон. Тодруулбал, тэрбээр бүх ажилчин руу “Твиттер дэх таны үүрэг” гэсэн гарчигтай цахим шуудан илгээсэн. Энэ цахим шуудан хувийн хаяг руу нь ирсэн бол тухайн ажилтан халагдсан гэсэн үг. Харин албан хаяг руу нь ирсэн бол ажилдаа үргэлжлүүлэн ирж болно гэсэн үг байв.
Цомхотголд өртсөн хэд хэдэн ажилтан руу компаниас дахин холбогдож, эргэж ирэхийг хүсчээ. Тэдний заримыг нь андуурч ажлаас халсан гэв. Харин заримых нь ур чадвар, ажлын туршлага Элон Маскийн төсөөлж буй шинэ боломжуудыг бий болгоход шаардлагатай байж магадгүй гэдгийг удирдлагууд хожуу ойлгосон байна.
Ажилчдын 50 хувь буюу 3700 орчим ажилтан цомхотголд өртөх төлөвтэй байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэдний дийлэнх нь итгэлцэл, аюулгүй байдлын багийн ажилтан байсныг Аюулгүй байдал, шударга ёсны албаны дарга Йоэл Рот мэдэгджээ. Харилцаа холбоо, контент боловсруулах, хүний эрх, хиймэл оюун ухааны ёс зүйг хариуцаж ажиллаж байсан олон ажилтан халагдсан байна.
Твиттерийн аппликейшн Бямба гаригт шинэчлэгдсэн бөгөөд цэнхэр тэмдгийн найман ам.долларын хураамж ч хэрэгжиж эхэлжээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ