Аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон "Хурдны зам" компанийн захирал Ш.Бат-Энх болон эрх бүхий албан тушаалтан Г.Бямбасүрэн нарын гэм буруутай эсэх шүүх хурал өнөөдөр /2022.11.07/ 13:30 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө /2020.05.27/ гарсан. Энэ хэрэг "Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр намжсан.
Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. Тоглож явсан гурван дүүгээ ус руу орж живж эхлэх үед ах нь аврах гэж араас нь ороод амиа насаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон…/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан /2021.03.29/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүхээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан байдаг.
Холбоотой мэдээ