ХҮН нам Эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

ХҮН нам Эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

ХҮН нам Эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг болох улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоо хангагдахгүй явсаар ирсэн. Тухайлбал, дээд боловсролтой иргэдийн 60 хувь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 65 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт эмэгтэйчүүд гол ачааг нь үүрч, манлайлан ажиллаж байна.

Гэтэл парламент дах эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8 хувиар, Азийн орнуудын дунджаас даруй 5 хувиар бага байна.

ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлэн улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх "ХҮН 50/50" бодлого, цогц хөтөлбөрөө танилцууллаа. Энэхүү бодлогынхоо хүрээнд ХҮН нам бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, үүний дотор УИХ, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийт нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгах, улс төр, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, цаашлаад нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

Түүнчлэн ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т. Доржханд хэлсэн үгэндээ “Эмэгтэй манлайлагч олноор төрөх суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг дэмжиж, сургаж бэлтгэх, сонгуулийн тогтолцоог авлига, мөнгөний хамаарлыг эрс бууруулан шинэчлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй, санал гээгддэггүй шударга сонгуулийн системийг нэвтрүүлэх, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зэргээр улс төрийн шударга орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээлээ.

ХҮН нам КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр 50:50 Эмэгтэйчүүд чадна чуулга уулзалтыг ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж