Хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ харуулахыг Украинаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ харуулахыг Украинаас хүсэв

Хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ харуулахыг Украинаас хүсэв

ОХУ-тай хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэхийг Байдены засгийн газар Украины удирдагчдаас хүсч байна. Мөн Путиныг огцрохоос нааш энхийн хэлэлцээ хийхгүй гэж олон нийтэд мэдэгдэхгүй байхыг уриалжээ. Гэхдээ энэ хүсэлт нь Украиныг хэлэлцээрийн ширээ рүү түлхэх зорилгогүй гэв. "Энэ бол Украины засгийн газрын хувьд бусад үндэстний дэмжлэгийг авч үлдэх оролдлого юм" гэж нэрээ нууцалсан албан тушаалтан хэлжээ.

Путин одоогоор аливаа хэлэлцээнд нухацтай хандахгүй байна гэж АНУ, Украин үзэж буй. Гэвч нөгөөтэйгүүр Зеленский хэлэлцээрээс татгалзаж буй нь Европ, Африк, Латин Америкийн зарим хэсэгт түгшүүр төрүүлэх болжээ. Дээрх бүс нутгуудад хоол хүнс, түлшний хомсдол, амьжиргааны өртөгийн өөрчлөлт хамгийн хүчтэй мэдрэгдэж байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн Баасан гаригт Киевт айлчилсан. Тэрбээр дотоодын улс төрөөс үл хамааран АНУ-ын дэмжлэг үргэлжилсээр байх болно гэж мэдэгджээ. Тодруулбал, энэ сард болох завсрын сонгуулийн дараа ч АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй гэв. Тэгвэл АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Үйлдэл үгнээс илүү чанга ярьдаг. Хэрвээ Орос хэлэлцээр хийхэд бэлэн бол бөмбөг, пуужингаа зогсоож, Украинаас цэргээ татах ёстой. Кремль энэ дайныг улам хурцатгасаар байна. Тэд Украинд халдахаасаа өмнө л хэлэлцээрт нухацтай оролцох хүсэлгүй байгаагаа харуулсан” гэжээ.

Эх сурвалж: REUTERS, WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж