INEOS GRENADIER автомотивийг албан ёсоор төлөөлөх эрхийг МСМ Групп ХХК авлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

INEOS GRENADIER автомотивийг албан ёсоор төлөөлөх эрхийг МСМ Групп ХХК авлаа

INEOS GRENADIER автомотивийг албан ёсоор төлөөлөх эрхийг МСМ Групп ХХК авлаа

 

МСМ Групп ХХК нь Английн бартаат замын автомашин үйлдвэрлэгч INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор сонгогдлоо. Ингэснээр дэлхий даяар 200 гаруй салбартай INEOS Автомотивийн засвар үйлчилгээ, борлуулалтын төв Улаанбаатар хотод нээгдэх юм. Засвар үйлчилгээ, борлуулалтын төв нь хамгийн сүүлийн үеийн засварын багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд INEOS-ийн албан ёсны эрхтэй инженер техникийн ажилтнууд засвар үйлчилгээг хариуцна.

Англи философийг Герман инженерчлэлтэй хослуулсан INEOS Grenadier 4×4 автомашиныг бартаат замын нөхцөлд зориулан бүтээсэн бөгөөд бартаат зам дахь гүйцэтгэл, найдвартай чанар, бат бөх байдлаараа ангилалдаа тэргүүлж байгаа билээ.

INEOS Группийн захирал ноён Жим Ратклифф хэлэхдээ “Grenadier-т бид олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн хөдөлгүүр, шаталсан хэлбэрт рам, байнгын дөрвөн дугуй хөтлөх систем, дифференциал цоожлох 3 хүртэлх боломж болон хойд чулакийг сонгон суурилуулсан. Дээр дурдсан суурь дээр нэмээд Grenadier хэрэглэгчид маань олон төрлийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар өөрсдийн мөрөөдлийн автомашинаа бүтээх боломжтой юм” хэмээн автомашиныг танилцууллаа.

INEOS Автомотивийн Ази Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жастин Хоквар “Бид дэлхий даяарх бартаат замд дурлагсдад өөрсдийн бүтээсэн Grenadier 4×4 автомашинаа хүргэхээр жил гаруй хугацаанд шаргуу ажиллаж байна. Тухайлсан зах зээлд бартаат замд дурлагсдын хэрэгцээ шаардлагыг ойлгохын сацуугаар борлуулалтын дараах засвар үйлчилгээг найдвартай үзүүлж чадах газруудтай л бид хамтардаг. Одоогоор 70 гаруй оронд 200 гаруй борлуулалт, засвар үйлчилгээний төвийг нээгээд байна” хэмээн хэлсэн юм.

Ирэх саруудад INEOS Автомотивийн зүгээс МСМ Групп ХХК-тай хамтран Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр нягт ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын болон техникийн ажилчдад бүрэн хэмжээний сургалт мөн орох юм.

Жастин Хоквар мөн “Ази Номхон далайн бүс нутагт INEOS Grenadier-ийг төлөөлөх байгууллагыг сонгон шалгаруулах үйл явц нь маш өндөр босготой. Бид олон талын чадвар, туршлага болон зах зээл дээрх нэр хүндийг харгалзан үздэг. Яг дээрх үндэслэлээр бид Монгол улсын зах зээлд МСМ Групп ХХК-тай хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна” гэж мөн нэмж хэлсэн юм.

INEOS-ийн зүгээс Ази Номхон далайн бүс нутагт буй хэрэглэгчдэдээ борлуулалт болон засвар үйлчилгээний төвийг аль болох илүү ойр байлгахаар зорьж ажилладаг бөгөөд дистрибьютор компаниудын тусламжтайгаар албан ёсны борлуулалт болон засвар үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна. МСМ Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Габел “Бид INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болж буйдаа маш их баяртай байна. МСМ Групп ХХК нь олон улсын өндөр чанар стандартыг харилцагчдадаа хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. 4×4 бартаат замын шинэ автомашин болох INEOS Grenadier-ийг автомашин сонирхогчид дэлхий даяар хүлээж байгаа билээ, бид тус автомашиныг Монголд удахгүй танилцуулах гэж буйдаа баяртай байна” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

Эхний автомашинуудын захиалга удахгүй эхлэх бөгөөд автомашин сонирхогч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг www.ineosgrenadier.com вэбсайтаас болон 7718-1111 дугаараас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж