Дэлхийн цэвэр 0 шилжилт, Тайвань эрч хүчээ оруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн цэвэр 0 шилжилт, Тайвань эрч хүчээ оруулж байна

                       2022 оны аравдугаар сар

Дэлхий дахин “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” алхмаа аль хэдийн хийгээд эхэлсэн билээ. “Парисын хэлэлцээр”-т олон улсын хамтын ажиллагааны тогтолцооны шинэлэг журмыг мөн адил үе шаттайгаар хөгжүүлэх тухай дурьддаг. Үүнд дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулах зорилтод хүрэхийн тулд бүх улс орнуудыг өргөн цар хүрээнд хамтран ажиллахыг уриалдаг. Тайвань нь олон улсын анд нөхөдтэйгөө хамтарч хамтдаа хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэж дэлхий дахины цаг уурын өөрчлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ тогтвортой амьдрах орчинг бүрдүүлэх хүсэлтэй бас чадвартай.

Тайвань бол дэлхийн 21 дэх том эдийн засгийн биет бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа манай орон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинэ технологи, шинэ загварчлал бий болгосноор үйлдвэрлэлийн явцад ашиглагдах эрчим хүчний нөөцийг эрчимтэй бууруулж, хагас дамжуулагчийн инновацийн тасралтгүй хувьсал өөрчлөлтөөр электрон барааны төрөл бүрийн ухаалаг хэрэглээ хэрэгжиж, дэлхийн эрчим хүчний хэмнэлтийг дэмжинэ. Тайвань нь цаг уурын өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимтэй дэмжиж байна. 2022 оны 5-р сар гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 12.3 ГВт-д хүрч, 2016 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгдсэн байна. 2005-2020 онд Тайваний ДНБ 79%-иар өсч, мөн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалт 45%-иар буурч, эдийн засгийн өсөлт болон хүлэмжийн хийн ялгаруулах асуудал дээр ахицтай үр дүн гаргасан.

Тайваний Ерөнхийлөгч Цай Ин-Вэн 2021 оны 4-р сарын 22-ны “Эх дэлхийн өдөр”-өөр “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх 2050” хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх тухай зарлав. 2022 оны 3-р сард Гүйцэтгэх Юань нь “Тайвань 2050 хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх арга зам болон стратеги”-ийг албан ёсоор зарлаж, “Эрчим хүч, үйлдвэрлэл, амьдрал ба нийгэм” зэрэг 4 том өөрчлөлтийн стратегийг мөн адил төлөвлөн танилцуулсан. Түүнчлэн “Технологийн судалгаа, боловсруулалт” болон “Уур амьсгалын эрх зүйн тогтолцоо” зэрэг 2 том засаглалын үндсэн дээр салхи/тогны эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, цахилгааны систем болон эрчим хүчний хадгалалт, хэмнэлт, нүүрстөрөгчийн хуримтлал болон ашиглалт, тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах, нүүрстөрөгчгүй болгох, нөөцийг дахин боловсруулахад хаягдалгүй, байгалийн нүүрстөрөгч шингээгч, ногоон амьдрал, ногоон санхүүжилт, шударга өөрчлөлт зэрэг 12 төрлийн түлхүүр стратеги, яам хоорондын нөөцийг нэгтгэж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж аажмаар хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ онцлов.

Тайвань тогтвортой эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулах, дахин боловсруулалт хийх, нүүрстөрөгчийг бууруулах, нийгмийн шинжлэх ухаан зэрэг таван салбараас “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх”-д шаардагдах технологийн судалгаа, хөгжлийн суурийг хөгжүүлэхээр төлөвлөж, “Хүлэмжийн хийг бууруулах, менежментийн тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, хуулийн төслийн нэрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль” болгон шинэчлэн найруулж, 2050 онд хүлэмжийн хийг бууруулах буюу тэглэх үндэсний урт хугацааны зорилтыг тодорхой болгож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үр ашгийг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тусгай бүлэг нэмэлтээр оруулж, мэдээллийн нээлттэй байдал болон олон нийтийн оролцоог бэхжүүлж, “нүүрстөрөгчийн үнэ тогтоох” механизмыг бий болгоно. Ингэхдээ эдийн засгийн хөшүүргийг ашиглан нүүрстөрөгчийн бууралтыг дэмжиж, нүүрстөрөгч багатай ногоон өсөлтөд удирдан чиглүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах эрх зүйн үндсийг аажмаар бүрдүүлэх болно.

Тайваньчууд 2050 он гэхэд “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилтын урт хугацааны алсын хараа нь өрсөлдөх чадвартай, тогтвортой, аюулгүй өөрчлөлт шинэчлэлтийн стратеги, засаглалын үндэс суурийг бий болгосноор эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, ногоон ажлын байр бий болгож, эрчим хүчний бие даасан байдал, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ. Ингэснээр “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилт нь Тайваний хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болох юм. Улс төрийн өрөөсгөл үзлийн улмаас Тайванийг олон улсын байгууллагуудын гадуур үлдээж буйгаас үүдэн Тайваньчууд дэлхийн цаг уурын асуудал үйл хэрэгт оролцох боломжгүй тул бодит цаг хугацаанд нь ойлгох, холбогдох ажлыг сайн гүйцэтгэх нь хүндрэлтэй байдаг. Энэхүү зөрүүтэй байдал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэг дэхь сул орон зайг бий болгож байна.

Тайваний хязгаарлагдмал бие даасан эрчим хүч, гадаад худалдаанд чиглэсэн эдийн засгийн тогтолцооноос үүдэн “Парисын хэлэлцээр”-тэй амжилттай уялдан, олон улсын хамтын ажиллагааны механизмд оролцож чадахгүй бол энэ нь Тайваний аж үйлдвэрийг ногоонжуулах үйл явцад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон улсын аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд нөлөөлнө. Тэрдундаа дэлхийн нүүрстөрөгчийн хилийн хяналтын арга хэмжээний аюул заналхийлсэн одоогийн нөхцөл байдалд олон улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах механизмд Тайвань эрх тэгш оролцох боломжгүй байдгаас үүдэн Тайваний нийт өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь мөн олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг сулруулж, дэлхий дахинд хохирол учруулж байна.

“Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” нь хамтын болон үе үеийн зайлшгүй үүрэг хариуцлага юм. Зөвхөн олон улсын хамтын нийгэмлэг л хүлэмжийн хийг тэг түвшинд хүрэхийн тулд хамтран ажиллаж чадна. Тайвань прагматик, мэргэжлийн үзэл санааг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодит хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сүүлийн хоёр жил орчим хугацаанд тархсан Ковид-19-ийн цар тахлын дэгдэлт нь Тайвань бүх талаараа дэлхийн хамгийн найрсаг, хамгийн боломжит хувь нэмэр оруулагч байх болно гэдгийг баталж байна. Тайваньд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн олон улсын хамтын ажиллагааны механизмд хамрагдах боломжийг олгох нь зүйтэй. Тайвань энэхүү тогтолцоонд цаг тухайд нь шударга, утга учиртайгаар оролцох боломжийг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс  дэмжиж, хариу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж