Сөүлд галт тэрэг замаасаа гарч осолдов

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Сөүлд галт тэрэг замаасаа гарч осолдов

Сөүлд галт тэрэг замаасаа гарч осолдов

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд өчигдөр /2022.11.06/ галт тэрэг замаасаа гарч осолджээ. Ослын улмаас 30 зорчигч бэртэж гэмтэв. 275 зорчигчтой Мугунгхва галт тэрэг 20:52 цагийн үед Сөүл хотын төвд байрлах Ён Дёнпо өртөө рүү орох үедээ замаасаа гарчээ. Галт тэрэг 20:15 цагт Сөүлийн Ёнсанаас хөдөлсөн бөгөөд 180 км зайд орших Хойд Жоолла мужийн Иксан руу явж байсан. Нийтдээ зургаан вагон замаас гарсан байна.Ослын улмаас уг шугамын хөдөлгөөнийг нэг цаг орчим саатуулжээ.

Тус улсын төмөр замын үндэсний оператор Солонгосын Төмөр замын корпораци ослын шалтгааныг судалж байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж