Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. өдөртөө 1- 3 градус дулаан байна.
Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -9…-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.