"ЖОЛ" ХХК: Манайх гүүр барьсан ч хариуцлага хүлээхгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

"ЖОЛ" ХХК: Манайх гүүр барьсан ч хариуцлага хүлээхгүй

"ЖОЛ" ХХК: Манайх гүүр барьсан ч хариуцлага хүлээхгүй

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт улсын төсвөөр барьсан модон гүүр нурсан гэх мэдээлэл амралтын өдрүүдэд цахим хуудаст тавигдсан. Энэ талаар тус гүүрийг барьж гүйцэтгэсэн "ЖОЛ" ХХК-иас тодрууллаа.

"ЖОЛ" ХХК-ийн ерөнхий инженерийн өгсөн мэдээллээр "Манай компани Алтанцөгц сумын төвд өнгөрсөн 2021 оны аравдугаар сард 18 метр урттай модон гүүрийг барьж гүйцэтгэсэн. Гүүрийн санхүүжилтын хувьд орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөр тендерт шалгарч барьсан. Баян-Өлгий аймгийн төсвөөр баригдсан гэсэн үг.

Анх тендер зарлагдахад модон гүүр байхаар тусгасан байсан. Нийт өртөг 59 сая төгрөг. Модон гүүрний даац таван тонн.

Бид гүүр нурсан мэдээллийг цахимаар харсан. Манай компанийн хувьд гүүрийг тендерт шалгарч барьсан нь үнэн. Гэхдээ гүүрийн хажууд даацын самбар дээр 5 тонн гэдгийг анхааруулсан байгаа. Өнгөрсөн жил гүүрийг ашиглалтад өгөхийн өмнө мэргэжлийн хүмүүс нь очиж шалгаж, стандартад нийцсэн учир улсын комисс хүлээж авсан. Гүүр баригдаж байх хугацаанд захиалагчид ч тогтмол хяналт тавьж байсан.

Гүүрийг нурахад хүргэсэн тус бензиний машины хувьд даац хэтрүүлж зорчсон. Тиймээс гүүрийн засварыг тухайн буруутай этгээд нөхөн төлнө.

Гүүр 2022 оны арваннэгдүгээр сарын 5-нд нурсан. Гүйцэтгэгч компанийн хувьд 18 метр модон гүүрийг зохих стандарт шаардлагыг хангаж барьсан. Тухайн сумын иргэд ч үүнийг батална. Өчигдрийн байдлаар гүүрийг буруутай хүн нь засварлаж эхэлсэн байна лээ. Тэгэхээр "ЖОЛ" ХХК ямар нэгэн харуцлага хүлээхгүй" гэлээ.

ХАВЦЛЫН ГОЛД МОДОН ГҮҮР БАРИХ АЖЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИСС ХҮЛЭЭЖ АВЧЭЭ

Алтанцөгц сумын Хавцлын голд модон гүүр барих ажлыг ашиглалтад оруулах комиссыг 2021 оны аравдугаар сарын 26-нд аймгийн засаг даргын захирамжийн дагуу гаргасан байна. Ийнхүү орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэж "ЖОЛ" ХХК-ийн гүйцэтгэсэн гүүрийг долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс хянаж, хүлээж авчээ.

Шилэн дансны цахим хуудаст тавигдсан нээлттэй мэдээллээс харахад гүүр барих тендер 2021 оны тавдугаар сард 62 сая төгрөгийн төсөв тусгаж, зарласан байна.

"ЖОЛ" ХХК-ийн хувьд автозам, замын байгууламж барих, хатуу болон хайрган хучилттай зам барих,  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Баян-Өлгий аймгийн хэд хэдэн тендерт шалгарч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж