Курилын арлууд орчимд Ням гаригт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Сахалин дахь салбараас мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.
Южно-Сахалинскийн газар хөдлөлтийн станцын дарга Елена Семенова "Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 15.23 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн голомт Курилын Шикотан арлын Малокурилское тосгоноос өмнө зүгт 69 километрын зайд, 45-ын гүнд байсан" гэж хэлжээ.
Өмнөд Курилын бүс нутгийн оршин суугчдад 3-4 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ