Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 онд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 онд эхэлнэ

Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 онд эхэлнэ

Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь “Оюутолгой”-н ашиг орлогын цөм болох юм. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно. Улмаар олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх билээ.

“Оюутолгой” төслийн огтлох малталт болон хүдэр буулгуурын ажлууд өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу  явагдаж, Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр үргэлжилж байгаа ажээ. Өнгөрсөн есдүгээр сард агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт 176 болон 276 метрийн гүнд хүрсэн бөгөөд 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу хийгдэж буй юм байна.

Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил 2022 оны хоёрдугаар улиралд эхэлсэн. Панель 1 болон 2 (өдөрт олборлох хүдрийг 95,000 тоннд хүргэхэд чухал оролцоотой)-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж