Пике: Би Барселонад төрсөн, эндээ үхэх болно

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Пике: Би Барселонад төрсөн, эндээ үхэх болно

Пике: Би Барселонад төрсөн, эндээ үхэх болно
Soccer Football - LaLiga - FC Barcelona v Almeria - Camp Nou, Barcelona, Spain - November 5, 2022 FC Barcelona's Gerard Pique celebrates with teammates after playing his last home game for FC Barcelona REUTERS/Albert Gea

Өнөө цагийн дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Жерар Пике замналынхаа сүүлийн тоглолтод оролцож, Барселонагийн өмсгөлтэй зодог тайллаа. Ла лигийн 13 дугаар тойргийн хүрээнд Барселона өчигдөр (2022.11.05) талбайдаа Алмериа хүлээн авч, 2-0 гэсэн харьцаатай хожсон бөгөөд тоглолтын 84 дэх минутад Пикед хүндэтгэл үзүүлэн, үдэлтийн ёслол хийжээ.

Пикег алдарт дуучин Шакирагийн нөхөр байсан гэдгээр нь та бүхэн эчнээ мэдэх биз.

Өдгөө 35 настай тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт гэнэтийн бөгөөд зодог тайлах шийдвэрээ гаргасан юм. Пике тоглолтын дараа “Би энд төрсөн, энд үхэх болно. Хүн хөгшрөх тусам заримдаа хайртай зүйлсээ орхих хэрэгтэй болдог юм байна. Би ирээдүйд энд эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Би Барсад хайртай. Тиймээс л одоо багийг орхих зөв цаг нь гэж бодсон. Энэ бол үдэлт биш ээ” гэжээ.

Пике сүүлийн тоглолтдоо ахлагчийн туузтай, хоёр хүүгийнхээ хамтаар талбайд гарчээ. Мөн багийнхан нь түүний 3 дугаартай өмсгөлийг өмсч, алдаршуулсан аж.

2008 онд Английн Манчестер Юнайтедаас Барселонад нэгдэж байсан тэрбээр Каталоны багийн төлөө нийт 616 тоглолтод оролцож, 30 цомд түрүүлсэн. Мөн Пике Испанийн шигшээ багийнхаа хамтаар дэлхий, Европын аваргад түрүүлсэн билээ.

Пике хөлбөмбөгийн замналаа Барселона клубын хүүхдийн академиас эхлүүлсэн бөгөөд 2004 онд Манчестер Юнайтедын өмсгөлтэй мэргэжлийн дебют тоглолтоо хийж байв.

Барселона клубын санхүүгийн байдал хүнд байгааг Пике ойлгож, клубээсээ авах ёстой 30 сая еврогийн өр, авлагаа авахаа больжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Пике Барселонагийн ирэх ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж