Дэлхий харь гаригийнхны дайралтад бэлдэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Дэлхий харь гаригийнхны дайралтад бэлдэх хэрэгтэй гэв

Дэлхий харь гаригийнхны дайралтад бэлдэх хэрэгтэй гэв

Шотландын Гэгээн Эндрюс их сургуулийн хэсэг эрдэмтэд хэрэв дэлхий дээр харь гаригийнхантай таарвал юу хийх талаар төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар тэд харь гаригийнхантай харилцах протокол, гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулах аж. Мөн харь гаригийн тагнуулыг хайж илрүүлэх зорилготойгоор их сургуулийн шинэ судалгааны төвд лабораториа байгуулжээ.

Өмнө нь НҮБ астероидын нөлөөллийн аюулын эсрэг үйл ажиллагааны байгууллагууд байгуулсан ч харь гаригийн амьдрал судлах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Харин өнгөрсөн зургадугаар сард НАСА анх удаа Нисдэг үл мэдэгдэх агаарын үзэгдэл (UAP)-ийн судалгаагаа эхлүүлж буйгаа зарласан.

Ангараг, сугар гаригууд дээр амьдрал байсан, эсвэл байгаа эсэхийг судлах явцад олон мянган гариг олж илрүүлсэн. Тиймээс дэлхийгээс өөр гариг дээр ухаалаг төрөлтнүүд оршин байхыг үгүйсгэхгүй гэж эрдэмтэд мэдэгджээ. Тиймээс харийнхны дайралтад бэлдэх, эсвэл тэднийг олж илрүүлж, холбоо тогтооход бэлэн байх ёстой гэж үзэж байгаа аж.

эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ХахаХаха
64
ЗөвЗөв
49
ГайхмаарГайхмаар
29
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж