Дуучин, рэппер Аарон Картер 34 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Дуучин, рэппер Аарон Картер 34 насандаа таалал төгсчээ

Дуучин, рэппер Аарон Картер 34 насандаа таалал төгсчээ

"Backstreet Boys" хамтлагийн дуучин Ник Картерын дүү, 34 настай поп дуучин, рэппер Аарон Картер нас барсан талаар түүний гэр бүлийн ойрын эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.

Лос Анжелесийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ, орон нутгийн цагаар Бямба гаригийн өглөө 11:00 цагийн орчимд Калифорни мужийн Ланкастер Картерын гэрээс тусламж хүссэн дуудлага ирсэн гэжээ. Дуудлагын дагуу очиход рэппер залуу угаалгын өрөөндөө нас барсан байсан аж. Түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

“I Want Candy”, “Crush on You” дуунуудаараа алдаршсан Аарон Картер 11 сартай Принц Картер гэх хүүтэй аж.

Хүүхэд байхаасаа үргэлж олны анхаарлын төвд байсан тэрээр нийт 3.5 сая ам.долларын өрөнд орсны улмаас 2013 оны арваннэгдүгээр сард дампуурлаа зарлажээ. 2019 оноос хойш сэтгэлийн хямрал, цогмог түгшүүр зэрэг сэтгэцийн олон эмгэгтэй нүүр тулж, эмчилгээнд хамрагдсан байна.

Тэрээр "Аарон Картер" нэртэй анхны цомгоо 1997 онд гаргажээ. Түүний тав дахь бөгөөд сүүлчийн цомог болох "Хайр" 2018 онд гарсан байна. Тэрээр 2017 онд бисексуал бэлгийн чиг баримжаатайгаа олон нийтэд ил болгосон. Сүүлийн жилүүдэд Аарон Картер хар тамхины хэрэгт холбогдож, баривчлагдаж байв.

Эх сурвалж: CNN, USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж