Итэвоны үймээнээр олон залуус амиа алдсанд эмгэнэн гашуудсан олон мянган солонгос иргэн лаа, постер барин жагсав. Тэд Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ. Өмнөд Солонгосын түүхэнд болсон хамгийн том эмгэнэлт ослоос хойш иргэдийн уур бухимдал хуримтлагдсаар байсан бөгөөд өчигдөр Сөүл хотноо олон мянган хүн жагссан нь энэ.
Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон ослын улмаас 156 хүн амиа алдаж, 196 хүн гэмтэж бэртсэний олонх нь охид, эмэгтэйчүүд байв. Ослоос хойш долоо хоногийн хугацаанд албаныхан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, орон нутгийн цагдаагийн газар, гал сөнөөх газруудад нэгжлэг хийжээ.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл цаашид олон хүн цугласан үйл ажиллагааны үеэр сайтар зохицуулалт хийхээ амласан бөгөөд Үндэсний цагдаагийн газрын дарга болсон явдалд уучлалт гуйсан. Гэвч энэ нь шударга ёсоор цангасан олон нийтийн уур бухимдлыг тайлж чадсангүй.
Олон улсын тавцанд залуус, К-поп имижээрээ алдартай тус улсын хувьд эрх баригчид хүүхдүүдээ хамгаалж чадаагүй нь маш их ичмээр санагдаж байгаа аж. Зул өргөх ёслол хотын их танхимын ойролцоо болсон бөгөөд олон арван мянган эсэргүүцэгчийг хүлээн авахын тулд томоохон замын хоёр эгнээ хаагдсан байна. Гудамжинд цугласан жагсагчид нэг минут чимээгүй зогссоны дараа толгойгоо бөхийлгөж, Итэвоны хөл хөдөлгөөн ихтэй гол замаар чимээгүйхэн алхжээ.
Холбоотой мэдээ