Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) инфляцийн өсөлтийг барих зорилгоор бодлогын хүүгээ 3.75 хувь байсныг 4 хувь болгон өсгөх шийдвэр гаргав. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллын мэдээлснээр, бодлогын хүүг цаашид ч өсгөж болзошгүй бөгөөд инфляцийг эргүүлэн хоёр хувьд хүргэх бодлого баримтлах юм байна. Тэрбээр “Инфляци өндөр хэвээр байгаа нь цар тахалтай холбоотой эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, хүнс, эрчим хүчний үнийн өсөлт, дарамтыг харуулж байна” гэж хэлжээ.

Шинжээчид “ХНС сүүлийн зургаан удаагийн хурлаараа бодлогын хүүг өсгөж байгаа нь өнгөрсөн 15 жилийн туршид хамгийн ихээр өсгөсөн тохиолдол болж байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Өмнө нь шинжээчид энэ удаагийн бодлогын хүүгийн өсөлтийг сүүлийн удаагийн 75 нэгж байх болно гэж таамаглаж байв. Зарим шинжээчид бодлогын хүүг энэ сард дахин өсгөснөөр эдийн засгийн удаашралт үүснэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын арилжааны идэвхийг бууруулах шалтгаан болж буй аж. Тэд "Хэрэв ХНС таамаглаж байснаас илүүгээр бодлогын хүүг өсгөвөл хөрөнгийн зах зээлийн уналт улам эрчимжинэ" гэжээ.

ХНС-гийн баримталж буй гол бодлого инфляцийг хоёр хувь хүргэх ч аль болох эдийн засгаа хямралд оруулахгүй байхыг хичээж байгаа аж. Өмнө нь хөдөлмөрийн зах зээлийг илтгэсэн эдийн засгийн үзүүлэлтүүд болох ажилгүйдлийн түвшин, шинээр нэмэгдэж буй ажлын байрны тоон мэдээллүүд нь таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй байсан бөгөөд АНУ-ын төв банкнаас удаа дараалан бодлогын хүүг өсгөхөд нөлөөлжээ.

Гэвч бодлогын хүүгийн шийдвэр эдийн засагт бодит нөлөө үзүүлэх хүртэл цаг хугацаа их шаарддаг байтал ХНС хэт хурдан, хэт эрчтэй алхмуудыг авч хэрэгжүүлж байна гэж зарим шинжээч шүүмжилсээр байна. Сүүлийн хэдэн саруудад эдийн засгийн удаашралт үүсч буйг илтгэх зарим шинж тэмдэг илэрч буй аж. Тухайлбал, орон сууцны болон автомашины салбарт удаашрал ажиглаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж