Согтуу эрэгтэй бааранд гал гаргаж, 13 хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Согтуу эрэгтэй бааранд гал гаргаж, 13 хүний амь хохирчээ

Согтуу эрэгтэй бааранд гал гаргаж, 13 хүний амь хохирчээ

Оросын Кострома хотын нэгэн бааранд согтуу эрэгтэй дохионы буугаар буудсаны улмаас гал гарч, 13 хүн амиа алджээ. Согтуу залуу шал руу дохионы буугаар буудсаны улмаас богино хугацаанд гал гарч, хана, таазыг нь шатаасан байна.

Галыг унтраахад хэдэн цаг зарцуулсан бөгөөд 250 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гал тавьсан хэрэгт 23 настай залууг сэжигтнээр баривчилж, баарыг ажиллуулдаг хүмүүсийг саатуулсан байна.

Өмнө нь 2009 онд Оросын Перм хотын нэгэн бааранд гал гарсны улмаас 159 хүний амь хохирч байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХарамсалтайХарамсалтай
25
ГайхмаарГайхмаар
20
БурууБуруу
19
ХахаХаха
17
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж