"E-Mongolia"-д шинээр долоон лавлагаа үйлчилгээ нэмж оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэн өөрийн нэр дээрх мал сүргийн талаарх лавлагааг авах боломжтой болж байна. Үүнээс гадна,
- Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ
Үндэсний статистикийн хороо
- Мал тооллогын лавлагаа (Иргэн)
- Мал тооллогын лавлагаа (ААН)
Төрийн худалдан авах ажиллагааны газар
- А3 сертификатын лавлагаа
Дархан-Уул аймаг
- Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (Иргэн)
- Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (ААН)
- Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын хүсэлт (ААН)
Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.
Холбоотой мэдээ