Хойд Солонгосоос ОХУ-руу галт тэрэг нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос ОХУ-руу галт тэрэг нэвтэрчээ

Хойд Солонгосоос ОХУ-руу галт тэрэг нэвтэрчээ

Хойд Солонгосоос ОХУ-д их бууны сум нийлүүлж байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Тэгвэл өчигдөр /2022.11.04/ Умардаас ОХУ-руу галт тэрэг нэвтэрсэн талаар Вашингтоны судалгааны төв мэдээллээ. Тус судалгааны төв нь хиймэл дагуулын зургаас мэдээллийг авчээ. Галт тэрэг орон нутгийн цагаар өглөөний 10:24-т Хойд Солонгосын талд харагдсан бол өдөр 13:10 цагийн үед Оросын талд харагджээ. Нийт гурван вагоноос бүрдсэн битүү галт тэрэг байсан. Улмаар 14:29 цагийн үед хилээс хоёр км орчим зайд байдаг ОХУ-ын Хасан өртөөн дээр харагджээ.

Хойд Солонгосыг ажигладаг "38 North" нэртэй төслийн баг бий. Тус төслийнхний мэдээлснээр энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа ажиглагдаж буй үйл явдал юм. Зураг хараад галт тэрэгний зорилгыг тодорхойлох боломжгүй ч энэ үйл явдал Орос руу зэвсэг худалдсан гэх цуу яриатай давхцаж буй нь сонирхол татжээ. Хойд Солонгос улс Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаар дамжуулан ОХУ руу их хэмжээний сум тээвэрлэж байна гэж Цагаан ордон Лхагва гаригт мэдэгдсэн. Гэхдээ Хойд Солонгос есдүгээр сард ОХУ руу хэзээ ч зэвсэг, сум нийлүүлээгүй, тэгэх бодолгүй байгаа гэж мэдэгдэж байв.

Мөн БНАСАУ, ОХУ хоёр орны худалдааны харилцаа сэргэж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлээд буй үетэй үл мэдэгдэх галт тэрэгний тээвэр давхацлаа.

Харин ОХУ-ын тал энэ тухай өөр тайлбар хэлжээ. Хойд Солонгосын хилээр морь тээсэн галт тэрэг нэвтэрсэн гэж Оросын Мал эмнэлгийн алба мэдэгдэв. Тодруулбал, хоёр улс цар тахлаас хойш анх удаа адуу тээвэрлэж, галт тэрэгний аяллаа сэргээж байна гэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хурдан моринд дуртай гэдгээрээ алдартай. ОХУ-ын гаалийн мэдээллээс харахад Хойд Солонгос улс өмнөх жилүүдэд Оросын цэвэр цусны адуунд багагүй мөнгө зарцуулжээ.

ОХУ, Хойд Солонгосыг холбосон Туманган нэртэй нөхөрлөлийн гүүр байдаг. Энэ нь хоёр улсыг холбосон цор ганц хуурай гарц бөгөөд 800 метр урттай. Хойд Солонгос 2020 оны хоёрдугаар сард Covid-19 цар тахлын үеэр энэ гүүрээ хаагаад байсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж