Иран пуужинт хурдан катер онгоцыг хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Иран пуужинт хурдан катер онгоцыг хийж эхлэв

Ираны цэргийн яамны сайд Ахмад Вахиди  Фото: ISRA.com/AP: Vahid Salemi

Иран өөрийн инженерүүдийн цэргийн шинэ бүтээмжийг улам ихээр танилцуулах болов. Энэ сарын 22-нд ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад алсын зайн нисгэгчгүй бөмбөгдөгч “Каррар” онгоцыг танилцуулсан байв.

Наймдугаар сарын 23-ны өдөр Ираны цэргийн яамны сайд Ахмад Вахиди  «сардж-1» ба «зульфикар» гэсэн нэртэй пуужинт хурдан катерууд үйлдвэрлэх шугамын нээлт дээр байлаа.Сайдын хэлснээр катер ангиллын онгоцнууд маш их хурдтай бөгөөд хамгийн орчин үеийн зэвсгээр тоноглогдсон гэж мэдэгджээ.

Ираны сайд өөрийн эсрэг талынханд хандан “галаар тоглохгүй байхыг” уриалах боломжоо энэ үйлдвэрийн нээлтийн ёслол дээр хэлэхээ мартсангүй.

Ираны Далайн цэргийн командлагч адмирал Али Фадви “америкчуудын хөлгийн хурд 31 узелээс хэтрэхгүй. Харин манай энэ хөлгийн хурд тэднээс хоёр дахин их” гэж мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж