Хүнд гэмт хэрэгтнүүдийг дайнд дайчлав

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Хүнд гэмт хэрэгтнүүдийг дайнд дайчлав

Хүнд гэмт хэрэгтнүүдийг дайнд дайчлав

ОХУ-ын хагас цэрэгжүүлсэн “Вагнер” бүлэг өчигдөр /2022.11.04/ Санкт-Петербург хотноо анхны төв байраа нээжээ. Бүлгийн тэргүүн Евгений Пригожин Үндэсний эв нэгдлийн өдрөөр оффисоо нээнэ гэж өөрийн компанийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдээд байсан. Төв байр нээсний зорилго нь Оросын батлан хамгаалах чадавхийг сайжруулах шинэ санааг бий болгоход тав тухтай орчин бүрдүүлэх явдал юм гэж тэр хэлжээ. Нэг үгээр хэлбэл эх оронч мэдээллийн технологийн төв гэв.

Ерөнхийлөгч Владимир Путин хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг дайнд дайчлах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Вагнерын хөлсний цэргүүд өдгөө Донецк мужийн Бахмут орчимд тулалдаж байна. Тэд шинэхэн дайчлагдсан цэргүүдтэй тулаанд оролцож байгаа аж. “Хоригдлуудыг ингэж элсүүлэх нь зөв үү?” гэж Пригожиноос сэтгүүлч асуухад “Тэд биш бол хүүхдүүд чинь дайнд явна” гэж хариулжээ.

Вагнер бүлэг Кремлийн амбицыг гадаадад хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээ олон жил үгүйсгэсээр ирсэн. Харин өнгөрсөн сард Евгений Пригожин бүлэглэлийг үүсгэн байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр олон жилийн цуурхалд цэг тавьсан юм. Тус бүлэглэл болон түүний удирдагч Орос, Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж “Euronews” хуудас мэдээлжээ.

Эх сурвалж: SKY NEWS, EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж