Жефф Безосыг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Жефф Безосыг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгчээ

Жефф Безосыг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгчээ

Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосыг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгчээ. Мерседес Ведаа нэртэй үйлчлэгч 2019 оны есдүгээр сараас эхлэн Безосын гэрт ажилласан.

Тэр өдөрт 10-14 цаг ажилладаг байсан бөгөөд 5-6 гэрийн үйлчлэгчээс бүрдсэн багийг удирддаг байжээ. Амрах завсарлагаа байдаггүй, ажилчдын хоол идэх газар байдаггүй гэж гомдол мэдүүлснийхээ төлөө Ведаа гадуурхагдаж, арга хэмжээ авхуулсан байна. Тэрбээр энэ тухайгаа Сиэтл мужийн шүүхэд энэ долоо хоногт мэдүүлсэн. Мөн цонхоор дамжиж орох зэрэг аюултай нөхцөлд ажилладаг байснаа Ведаа хэлжээ. Тэрбээр Безосоос есөн сая ам.долларын нөхөн төлбөр авах хүсэлтэй байна.

“Гэрийн менежер нь Испани гэрийн үйлчлэгч нартай ялгавартай харьцдаг. Түүнийг зориуд албан тушаал бууруулж оронд нь цагаан арьстай гэрийн үйлчлэгчийг ахлахаар томилсон. Жефф Безос болон түүний найз бүсгүй Лорен Санчес нар ч Ведааг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байсан” гэж эмэгтэй шүүхэд мэдүүлжээ.

Харин Безосын өмгөөлөгч Харри Коррел энэ мэдэгдлийг үгүйсгэсэн. “Ведаа жилд 100 мянган ам.доллараас дээш цалин авдаг байсан. Тэр завсарлага, хоолны цагаа өөрөө хариуцдаг байсан. Түүнд болон бусад ажилтанд хэд хэдэн угаалгын өрөө, амралтын өрөө байсан. Ведаа гүйцэтгэлийн шалтгаанаар ажлаасаа халагдсан гэдгийг нотлох баримтууд харуулна” гэж Коррел хэллээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж