Ши, Кишида нарын уулзалт анхаарал татаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Ши, Кишида нарын уулзалт анхаарал татаж байна

Ши, Кишида нарын уулзалт анхаарал татаж байна

Японы ерөнхий сайд Фүмио Кишида, Хятадын дарга Ши Жиньпин нар энэ сарын дундуур уулзахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд Хятад, Японы дээд хэмжээний уулзалт 2019 онд болсон. Ши Жиньпин тухайн үед ерөнхий сайд агсан Абэ Шинзотой уулзсан юм. Хятадын дарга Ши Жиньпин 2020 онд Японд айлчлах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад байжээ.

Индонезид энэ сарын 15-16-ны хооронд “Их-20”-ийн эдийн засгийн уулзалт болно. Үүний дараа Бангкокт Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын /АПЕК/ удирдагчдын уулзалт болно. Ши, Кишида нар эдгээр уулзалтын аль нэгэнтэй нь зэрэгцэж уулзах төлөвтэй байна.

Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацүно хэлэхдээ “Хятадтай дээд хэмжээний уулзалт хийх талаар юу ч шийдэгдээгүй байна. Гэхдээ олон түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь чухал байгаа. Бид Хятадтай яриа хэлэлцээгээ тууштай үргэлжлүүлж, нийтлэг тулгардаг сорилтуудтай холбоотойгоор бүтээлч тогтвортой харилцаа тогтоохыг зорьж байна” гэв.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш Хятад, Япон хоёр улс удаан хугацаанд маргаантай харилцаатай байсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдвал, наймдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн айлчлалтай холбоотойгоор Бээжин цэргийн сургуулилалт хийсэн. Энэ сургуулилалтын үеэр Хятад улс Японы усан хилийн ойролцоо баллистик пуужин харваснаар байдал улам хурцадсан юм. Тэгвэл энэ удаад Ши Жиньпин, Фүмио Кишида нар юу хэлэлцэх нь олон улсын анхаарлыг татаад байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж