Хяналтаас гарсан пуужин дэлхий рүү унаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Хяналтаас гарсан пуужин дэлхий рүү унаж байна

Хяналтаас гарсан пуужин дэлхий рүү унаж байна

Хяналтаас гарсан пуужингийн улмаас Испанийн хэд хэдэн нисэх онгоцны буудал өчигдөр /2022.11.04/ агаарын орон зайгаа хаажээ. Хятад улс Тиангон сансрын станцынхаа гурав дахь модулийг Даваа гаригт хөөргөсөн. Тэгвэл 23 тонн жинтэй пуужингийн бие дэлхий рүү буцаж байгаа тухай анхааруулга гарсан тул Испани улс ийнхүү агаарын орон зайгаа хаасан байна. Пуужин Испаниар дайрна гэж тодорхойлсон аж. Агаарын орон зайг 40 орчим минут хаасан.

Мэнтиан нэртэй гуравдагч модуль Хайнань арлын өмнөд хэсэгт орших Вэнчан хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрсөн. Дэлхий рүү буцаж унавал асар том хэмжээний, хүнд, сансрын хог хаягдал унана гэсэн үг юм. 28 мянган км/цаг хурдтай дэлхийг тойрон нисч буй пуужингийн үлдэгдлийг Европын холбооны сансар огторгуйн тандалт, ажиглалтын баг шууд хянаж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд агаар мандалд нэвтэрсэн хамгийн том сансрын хог хаягдлын нэг юм.

Пуужингийн үлдэгдэл Их Британийн цагаар 10:08 цагт, Бээжингийн цагаар 18:08 цагт агаар мандалд дахин оржээ. Уг модуль агаар мандалд үндсэндээ задрах төлөвтэй байна. Эс бол Энэтхэгийн далайд хүн амд эрсдэл учруулалгүйгээр газардаж ч магадгүй юм.

Тэгвэл Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан уг пуужингийн үлдэгдлийг хохирол учруулах магадлал маш бага гэж хэлжээ. “Пуужин тусгай технологиор бүтээгдсэн. Ихэнх бүрэлдэхүүн хэсэг нь шатаж, агаар мандалд дахин нэвтрэх явцад устаж үгүй болох ба аливаа хохирол учруулах магадлал маш бага” гэв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж