Оросын арми Херсоноос ухарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Оросын арми Херсоноос ухарч магадгүй

Оросын арми Херсоноос ухарч магадгүй

Орос цэргүүд Днепр мөрний баруун эргээс ухарч магадгүй гэж Херсон мужид Москвагаас томилон суулгасан албан тушаалтан хэлжээ. Тодруулбал, Орос цэргүүд зүүн зүгт явах магадлалтай байгаа гэв. Херсон муж нь Украины стратегийн өндөр ач холбогдол бүхий бүс нутаг юм. Тиймээс энэ мэдэгдэлд Украин илүү болгоомжтой хандаж байна.

Херсон муж дахь Херсон хот нь Оросын түрэмгийллээс хойш бүрэн бүтнээрээ үлдсэн Украины цор ганц томоохон хот юм. Мөн тус мужид Днепр мөрнийг гаталсан далангийн нэг тал нь харъяалагддаг. ОХУ тус мужаас ухрах нь томоохон ялагдлын нэг хэлбэр аж. ОХУ цэргүүдээ хамгаалахын тулд голын зүүн тийш ухрахаар төлөвлөж байна гэж нэрээ нууцалсан албан тушаалтан хэлжээ. “Херсонд байсан цэргүүд голын зүүн тал руу ухарч, сэтгэл санаа нь ч нэлээн доройтсон байх магадлалтай. Удирдагчгүй цэргүүд нөгөө талд украинчуудтай тулгарсан байж магадгүй” гэв.

Украины өмнөд хэсгийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюк харин нөхцөл байдлыг өөрөөр тайлбарласан. Тэрбээр цахим сүлжээнд цацагдаад буй Оросын далбааг мандуулахаа больсон барилгуудын гэрэл зургийг хуурамч гэв. “Суурин газруудыг хэдийнэ орхисон, нэвтрэхэд аюулгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд зориуд ингэж өдөөн хатгаж байж магадгүй” гэж тэр хэллээ.

Дайн Херсон руу улам төвлөрөх болсон бөгөөд иргэдийг бөөнөөр нь нүүлгэн шилжүүлснийг Украины эрх баригчид буруушаажээ. Днепр мөрний баруун эрэгт л гэхэд 70 мянган энгийн иргэн гэр орноо орхин гарсан байна.

Түүнчлэн ОХУ эрчим хүчний терроризм үйлдэж байгааг ерөнхийлөгч Зеленский хэллээ. Киев тэргүүтэй 10 бүс нутагт 4.5 сая орчим украинчууд ОХУ-ын халдлагын улмаас тоггүй болоод байна. Европдоо хамгийн томд тооцогдох Запорожье цахилгаан станц мөн цахилгаан сүлжээнээс салсан. “ОХУ эрчим хүчний терроризм үйлдсэнээрээ сул талаа харуулж байна. Тэд дайны талбарт ялж чадахгүй учраас манай ард түмэн рүү халдаж байна” гэж Зеленский хэлэв.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж