Элон Маскаас ирсэн мэйл халагдах үгүйг шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.11.05-нд нийтлэгдсэн

Элон Маскаас ирсэн мэйл халагдах үгүйг шийднэ

Элон Маскаас ирсэн мэйл халагдах үгүйг шийднэ

Твиттер компанийн олон мянган ажилтан өчигдөр /2022.11.04/ өглөө 09:00 цагт Элон Маскаас цахим шуудан хүлээж авчээ. Энэ цахим шуудан хувийн хаяг руу нь ирсэн бол тухайн ажилтан ажлаасаа халагдана, ажлын хаяг руу нь ирсэн бол ямар нэгэн асуудал үүсээгүй гэсэн үг байв. Нийт 3700 орчим ажилтан Маскийн төлөвлөсөн цомхотголд нэрвэгдэх төлөвтэй байна.

Компанийн бүх оффис түр хугацаанд хаагдах аж. Ажилтнууд Пүрэв гаригт Элон Маскаас захидал хүлээж авсан. Тус захидалд “Твиттерийн үйл ажиллагааг сайжруулахын тулд бид Баасан гаригт ажиллах хүчээ цөөлөх хүндхэн цаг үеийг туулна. Твиттерт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнд нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа ч энэ арга хэмжээ компанийг урагшлуулахад зайлшгүй шаардлагатай юм. Цомхотголд орж буй хүмүүст аль болох хурдан мэдээлэх шаардлагатай тул энэ үйл явцыг цахим шуудангаар гүйцэтгэнэ. Баасан гаригийн өглөө 09:00 цагт хүн “Твиттер дахь таны үүрэг” гэсэн гарчигтай цахим шуудан хүлээж авна. Цахим шуудангаа шалгаарай. Ажилтан бүрийн аюулгүй байдал, твиттер систем, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хугацаанд бүх оффисыг түр хаана. Мөн бүх нэвтрэх карт ажиллахгүй. Хэрвээ та оффис дээр байгаа бол эсвэл оффис руу ирж байгаа бол гэртээ харь. Та цомхотголд өртсөн эсэхээс үл хамааран маш хэцүү байна гэдгийг ойлгож байна. Компанийн нууц мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл болон бусад газар хэлэлцэхийг хориглосон бодлогыг баримталж байгаа танд баярлалаа. Твиттерт оруулсан хувь нэмэрт тань болон болж байгаа үйл явдалд тэвчээртэй хандаж буйд баярлалаа” гэсэн байжээ.

Цомхотголд өртсөн ажилчдад өмгөөлөгч Лиза Блум зөвлөгөө өгчээ. “Хуулийн дагуу цомхотгол хийхээс 60 хоногийн өмнө танд мэдэгдэх ёстой. Таныг ийм мэдэгдэл хүлээж аваагүй гэдгийг би мэдэж байна” гэж тэр твиттертээ бичжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж