Эрээн дэх Консулын газраас сэрэмжлүүлж байна

Эрээн дэх Консулын газраас сэрэмжлүүлж байна

Эрээн дэх Консулын газраас сэрэмжлүүлж байна

Эрээн хот дахь Монголын Улсын Консулын газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тус мэдэгдэлд, цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол нэмэгдсээр байна.

Тухайлбал,

  • Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох
  • Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх
  • Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх
  • Чанаргүй бараа ирэх
  • Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал олноор бүртгэгдэж буй аж.

Иймд Хятадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж  байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hshd 2022-11-05 66.181.161.51

Филевское 80г
Моя Семья 1000г

Avatar

Зайрмаг 2022-11-05 66.181.161.32

Amore 300г
Монака 75г
Пломбир бонус 110г
Брикеша 100г
Поспель 80г
iBerry
Эскимо 70г
Фрукты 65г
Джамп 80г

Avatar

Зочин 2022-11-05 202.126.89.136

хил гаалийг нээлгэх талаар олигтойхон ажиллаач ээ.

Avatar

Зочин 2022-11-05 66.181.168.199

сэрэмжлүүлэхийн оронд хятадын талтад залилагчийг олох тал дээр хамтарч ажиллаач. иргэд өөрсдөө явж чадахгүйгээс хойш 2 улсын засгийн газар хооронд хамтарч залиланг зогсоох ажил хий за

Avatar

Зочин 2022-11-05 202.9.46.133

Манайханд яаж ч, юу гэж ч сэрэмжлүүлээд хэрэг байх биш дээ. Мөдхөнд хужаад залилуулаад хэдэн арван, зуун саяар хохирчихлоо. Одоо улс хохиролыг минь барагдуул /тэр нь ард түмний татварын мөнгө/ үгүй бол өлсгөлөн зарлана, цаашлаад зулын гол болно гээд л айлгана шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж