Хойд Солонгос 180 орчим байлдааны онгоц нисгэв

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 180 орчим байлдааны онгоц нисгэв

Хойд Солонгос 180 орчим байлдааны онгоц нисгэв

Хоёр Солонгосын хилээс хойд зүгт 20 км зайд өнөөдөр /2022.11.03/ 180 орчим байлдааны онгоц дөрвөн цагийн турш нисчээ. Онгоцууд орон нутгийн цагаар 11:00-15:00 хооронд нисчээ. Өмнөд Солонгосын арми хариуд нь “F-35A” тэргүүтэй 80 онгоц нисгэсэн байна. БНАСАУ нэг шөнийн дотор далай руу 80 гаруй удаа их буугаар буудаж, пуужин харвасан. Мөн баллистик пуужин нь бүтэлгүйтсэн тул ийнхүү байлдааны онгоцуудаа нисгэсэн гэж үзэж байна.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Vigilant Storm” цэргийн сургуулилалт үргэлжилж буй. Сургуулилалтад оролцож буй 240 орчим нисэх онгоц Умардын заналхийлэлтэй холбоотойгоор бэлэн байдлаа хангасан аж. Хамтарсан сургуулилалт Даваа гаригт эхэлснээс хойш бүс нутагт хурцадмал байдал улам нэмэгдээд байна. Хойд Солонгосын албаны хүн Лхагва гаригт мэдэгдэхдээ “АНУ болон Өмнөд Солонгос бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулсныхаа төлөө түүхэн дэх хамгийн аймшигтай төлөөсийг төлнө” гэж анхааруулжээ.

Хойд Солонгосын 10 байлдааны онгоц өнгөрсөн сард хилийн орчим ниссэн удаатай. Тухайн үед Өмнөд Солонгос мөн өнөөдөртэй ижил төстэй маневр хийж, тийрэлтэт онгоцуудаа нисгэж байсан.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж