Оюуны өмчийн хулгай нь тогтоогдсон, уучлалт гуйхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн хулгай нь тогтоогдсон, уучлалт гуйхгүй гэв

Оюуны өмчийн хулгай нь тогтоогдсон, уучлалт гуйхгүй гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилдээ багтаж, Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль болгон өөрчилнө гэдгийг өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэрбээр, энэ бол оюуны өмчийн хулгай, шүүхээс тогтоочихсон. 2013 онд Ё.Отгонбаяр сайдын тушаалаар Монголын Үндэсний дээд сургуулийг их сургуулийн ангилалд багтаасугай гэсэн тогтоолыг ашиглаж, Монголын Үндэсний их сургууль гэсэн нэр хууль бусаар авсан.

Тэр үеийн УБЕГ-ын албан тушаалтнуудын санаатай үйлдэл гэж хардаг. Тэднийг АТГ-т шалгуулна гэж байгаа.

Х.Нямбаатар сайд тушаал гаргаж, Монголын Үндэсний их сургууль гэдэг нэрийг хасна. Хулгайч хүнд нэр хүнд гэж байх уу. Шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байна л даа. Хэрэв ийм шийдвэр гаргасан бол гомдол гаргана. Монгол Улсад шударга шүүх байгаа гэж итгэж байгаа” гэдгийг өнөөдөр /2022.11.04/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Тэрбээр, өнгөрсөн сард мөн Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль бүтээсэн байна. Монголын үндэсний  их сургуулийн хувь бизнесийн байгууллагын сонголтыг хэлж мэдэхгүй. Төгсөгчдийн хувьд тухайн үедээ диплом нь баталгаажаад явах байх.

Ардын их хурлын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр өнөөдөр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой. Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан гэж байв.

БШУЯ НЭХЭМЖЛЭГЧЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ, НЯЦААЛТ ХИЙХ ШИЙДВЭР 3 ХОНОГИЙН ӨМНӨ ГАРСАН

Ийнхүү маргаан шүүх дээр очсон. Шүүхийн мэдэгдэлд, Монгол Улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “…“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авиазүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна.

“Монголын Үндэсний” гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна.

Иймд Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” гэжээ. Тиймээс Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь  “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн байна. Тэгвэл МҮИС-аас БШУЯ уучлалт гуйх эсэх дээр олон нийт таамаг дэвшүүлж буй. Гэвч үүнд яамнаас ямар нэгэн тайлбар одоогоор өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж