Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ төслийг тэрбээр хотын даргын хүсэлтээр эхлүүлсэн гэдгээ өөрийн цахим хуудаснаа хуваалцсан байна.
Төсөл нь АНУ, Итали, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын оролцоотой олон улсын төсөл болжээ. Тодруулбал, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бол өнгөрсөн долоо хоногт энэ төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов.
Төслийн тендер шалгаруулалтын талаар нийслэлээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх дарга олдсонгүй. НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Сэлбэ голын төслийг ном журмын дагуу шалгаруулсан. Илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг хариултыг өгсөн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга Д.Ганболд өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Удирдах албаны шуурхай хурлын үеэр "Туул голын урсацыг сайжруулан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг УБЗАА хариуцдаг. Туул голтой холбоотой судалгаа, тооцоо хийгээд, шинэ хотын төлөвлөлттэй уялдуулан авч явах юм. Туул голын эх буюу Туул голын эхэнд гадаргын усыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Элчин сайдын яаманд санал хүсэлтээ хүргүүлсэн. Уг төслийг энэ ондоо багтаагаад эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” ажлыг хамтатгана. Тэрхүү хүрээлэнгийн тохижилттой уялдуулан үргэлжилбэл ганц жилээр тогтохгүй 3-4 жил үргэлжлэх өргөн хүрээний ажил байх юм” гэдгийг хэлж байв.
Одоогоос 11 жилийн өмнө 2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг боловсруулж, Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр тохижуулж байсан билээ.
Холбоотой мэдээ