Ибицаас хүмүүсийг нүүлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Ибицаас хүмүүсийг нүүлгэлээ

Испанийн Ибица арлын амралтын бүсээс ойн түймрийн улмаас наад зах нь 700 хүнийг нүүлгэсэн байна.

Амрагчид Бениррас (Benirras) гэх наранд шарлагын газарт 20 га газрыг хамаарсан ойн түймрийн улмаас боогдсон байжээ. Амрагчдаас хэн нэгэн хохирч гэмтсэнгүй гэнэ. Амралтын бүсэд нэвтрэх нь бэрхтэй учир зарим хүмүүсийг далайгаар нүүлгэжээ. Харин галд наранд шарлагын газрын авто зогсоолд байсан 20-иод машин шатсан байлаа.

Галыг санаатайгаар тавьсан байж магадгүй. Гэхдээ эрх баригчид онц их халууны улмаас түймэр гарсан байхыг үгүйсгэсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж