Б.Жавхлан: Н.Алтанхуяг гишүүн ээ, та битгий сандар

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Н.Алтанхуяг гишүүн ээ, та битгий сандар

Б.Жавхлан: Н.Алтанхуяг гишүүн ээ, та битгий сандар

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан Хөгжлийн банкны асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийн цагаар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд Б.Жавхланг “Гэмт хэрэгтэн” гэж хэлэв.

Тэрбээр "Шударга баймаар байна. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийг цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Есөн хуудас материал. Гэтэл Б.Жавхлан сая тэс өөр юм уншлаа. Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна. Ц.Даваасүрэн гэдэг хүн энэ хүнийг Хөгжлийн банкийг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ.

Б.Жавхлан Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан материалаас тэс өөр гүтгэлгийн шинжтэй зүйлийг УИХ-ын индэр дээрээс уншиж байна. Ард түмэн үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Бид юу асууж, юу мэтгэлцэх юм бэ? 2017 онд хүмүүсээ тавьж байгаад, Хөгжлийн банкнаас хэд хэдэн удаа мөнгө идчихсэн гэж Ц.Даваасүрэн өчнөөн хэлсэн. Үүнийг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байна вэ? Ерөнхий сайдын тараасан мэдээллийг Сангийн сайд өөр болгож уншиж болдог юм уу?

Б.Жавхлан та хуулийн дагуу материалаа тараа. О.Цогтгэрэл дарга аа, завсарлага аваад, Ерөнхий сайдтай уулзах хэрэгтэй байна" гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь “Н.Алтанхуяг гишүүн, та битгий сандар. Миний танилцуулсан дотор нэг ч үсэг, зөрүүтэй тоо байхгүй. Өнөөдөр Хөгжлийн банкин дээр буй 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэр гаргадаг. Чанаргүй зээлийн 1.5-ынх нь шийдвэрийг гаргасан хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Бүх бичиг баримтыг дахиж гаргаж хүргүүлж болно. Та битгий сандар. Одоо сандраад хэрэггүй.

Монгол Улсын өр зээлийн асуудлаар шударга хүн болох эрх танд байхгүй шүү. Таны тавьсан балгийг өнөөдөр энэ үе төлж байна.

Тухайн үед та “Өр тавиад байя, өр тавиад байя” гэж хэлсэн. “Чингис" бондын нэг тэрбум нь чанаргүй зээл болоод, Хөгжлийн банк дээр байж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан өрийг төлж байгаа шүү” гэв. Мөн тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ална, шулна даа тулаад явчихлаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж