С.Ганбаатар: Төсөвтэй  холбогдуулж жагсах талаар ярьсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

QUIZ

С.Ганбаатар: Төсөвтэй  холбогдуулж жагсах талаар ярьсан нь үнэн

С.Ганбаатар: Төсөвтэй  холбогдуулж жагсах талаар ярьсан нь үнэн

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд нэг их наядыг хэмнэхээр оруулж ирсэн. Энэ нь бодитой хэмнэлт байж чадах уу?

-Нэгдүгээрт, бодитой хэмнэлт байж чадахгүй. Хоёрдугаарт, 18.9 их наядын орлого олох нь бодитой биш байна. Чи бод доо, 36 сая тонн нүүрс гаргана гэдэг нь хэн нэгэн бурхан тэнгэрийн зарлиг юм уу, энэ тоог хаанаас гаргасан юм. Энэ жил 17 сая тонн нүүрс гаргалаа. Гэтэл яаж 36 сая тонныг гаргах юм. Хэдийгээр одоо нүүрс зэсийн үнэ өндөр байгаа ч цаашид унана гэсэн прогнозтой байна.

Ер нь эд нар их том ном уншуулсан байж магадгүй. Ганданд зэс, нүүрсний үнэ өсгөх, экспортоор сайн гаргах ном уншуулаагүй юм бол, ямар тооцоо судалгаа, үндэслэлтэй гэдгээ гарга.

Төсвийг судалгаа, шинчээжийн дүгнэлтгүйгээр хийх юм бол төсвийн төлөвлөлт буруу болдог. Төлөвлөлтгүй төсөв учраас жилд хоёр удаа тодотгож байна. Өөрөөр хэлбэл бид төсөвгүй байна гэсэн үг. Улстөрчдийн дур зоргын асуудал болоод хувирчихсан байна. Хоёрдугаарт, төсөв яагаад алдагдалтай байгаа юм. Хэмнэх гээд байгаа “юм аа” алдагдлаараа нөх л дөө. Ирэх онд 18.9 их наядыг олж, 20.5 их наядыг зарцуулна гэж байгаа. Төсөв гэдэг бол орлого зарлага хоёрыг хэлдэг. Орлого нь зарлагатайгаа тэнцүү байхыг төсвийн тэнцвэржилт гэж нэрлэдэг. Төсвийн алдагдал гэдэг бол эдийн засагчдын ойлголтоор ард түмний “нэргүй” татвар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ард түмнээс 1.5 наядын “нэргүй” татвар авах гэж байна. Нөгөө талаараа ирээдүй хойчоосоо зөвшөөрөл авалгүй хулгай хийж байна гэсэн үг. Хэмнэх гэж байгаа бол төсвөө алдагдалгүй болго.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамтарч үнийн өсөлт, татварыг эсэргүүцсэн жагсаал хийнэ гэсэн үнэн үү?

-Төсөвтэй холбогдуулаад төгрөгийн худалдан авах чадварыг Монголбанк, Засгийн газар эрх баригчид тогтвортой түвшинд барина гэж Монголбанкны тухай хуулийн 21.4-т заасан. Энэ үүргээ биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, ам.доллар 3500 төгрөг давчихлаа. Инфляци 14 хувь гэж яриад байна. Үгүй шүү дээ. Монголбанкны тооцоололд 16.2 хувь гэж орж ирсэн. Монголчуудын өр 33 тэрбум ам.доллар болчихлоо. Нэг хүнд 30 сая төгрөг ногдож байна. Ийм  эдийн засгийн аюул нүүрлэж, иргэдийн амьжиргаа эрс уруудаж байна.

Жилийн өмнөхтэй харьцуулбал, өнөөдөр сая төгрөг 600 мянган төгрөгтэй адилхан болчихлоо. Энэ зөрүүг бушуухан ард  түмэн өгөөч  гэдгийг чуулганд байнга хэлдэг. АНУ-д байдаг жишгээр, Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэн иргэд хохирч байгаа бол цалин тэтгэвэрт нэмэгдэл өг гэж байгаа юм.

Төсөвтэй  холбогдуулж жагсах талаар ярьсан нь үнэн. Жагсаал цуглааны талаар одоохондоо мэдээлээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж