Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэртэй Япон, Монголын эрдэмтэд танилцлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэртэй Япон, Монголын эрдэмтэд танилцлаа

Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэртэй Япон, Монголын эрдэмтэд танилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн бүрэлдэхүүн, Япон улсын бизнес эрхлэгч  Др. Масао Токита нар “Талын Метал Нунтаг ХХК”-д зочилж, үйлдвэрийн хамт олонтой санал солилцлоо.

Үйлдвэртэй танилцах үеэр NJS компанийн ТУЗ-ийн дарга Доктор Масао Токита Монгол Улсад нунтаг төмөрлөгийг үйлдвэрлэж эхэлсэнд ихэд олзуурхаж буйгаа дурдаад, автомашин, агаар-сансар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шаардлагатай эд ангийг нунтаг төмөрлөг ашиглан дотоодод үйлдвэрлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар зөвлөгөө өгсөн байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монгол Улс үйлдвэржилтээр олон арван жилээр хоцорсон ч нунтаг төмөрлөг болон түүнийг ашигладаг орчин үеийн 3D принтер, “spark plasma sintering”, “metal-injection molding” технологийг ашиглан аж үйлдвэржсэн орнуудтай дэлхийн зах зээлд эн тэнцүү өрсөлдөх боломж байгааг онцгойлон дурджээ. Энэ хүрээнд бизнес, төр, эрдэм шинжилгээний байгууллагуудын түншлэл нэн чухал бөгөөд талууд төлөвлөгөө гарган ажиллах шаардлага байгааг үйлдвэртэй танилцсан зочид цохон тэмдэглэв.

NJS компани нь Япон-Монголын MJEED төслийн хүрээнд “spark plasma sintering” буюу нунтаг металлын хэвд оруулагч төхөөрөмжийг ШУТИС-ийн Механик, инженерийн сургуульд суурилуулсан бөгөөд нунтаг төмөрлөгийн чиглэлээр олон улсад танигдсан, нэр хүндтэй компаниудын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж