Ц.Даваасүрэн: Б.Жавхланд ямар арга хэмжээ авахыг харна

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Б.Жавхланд ямар арга хэмжээ авахыг харна

Ц.Даваасүрэн: Б.Жавхланд ямар арга хэмжээ авахыг харна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах таван үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгөхөөр болсон талаар /2022.11.04/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа " Нэгд, Сангийн сайд чуулганы хуралдаан дээр миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй 105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний үйлдвэрт гаргаж өг, төслийн нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн гэх огт үндэслэлгүй, худал гүтгэлгийг цацсан. Хөдөө аж ахуйн яамнаас тодрууллаа. Төслийн нийт өртөг нь 90 сая ам.доллар юм байна. Төслийн баталгаа гаргах асуудал яригдаагүй юм байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай ярьсан мэтээр худлаа гүтгэлээ.

Хоёрт, Хөгжлийн банктай холбоотой Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосныг шийдвэрлэх хэрэгтэй. 2017 онд нэр бүхий 11 гишүүнтэй хамтарч “Хөгжлийн банк”-ны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкны удирдлагууд таван тэрбумыг олгох хэрэгтэй болсон. “Чингис хаан” банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон. Одоо энэ мөнгийг хэн авах юм. Гэтэл уг мөнгийг авахгүй найдваргүй болсон байх үед Сангийн сайд төрийн баталгаа гаргаж гадаад зээл төлнө гэсэн асуудлыг боль гээд байгаа. Үүнийг боль гэхээр урдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр барина гээд тэнэгтээд байгаа юм.

Гуравт, Сангийн сайд Б.Жавхлан банк, зээлийн сан бүрт гар дүрж байна. Өөрийн дүү Б.Амгаланг Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд ажилд оруулсан. Нийт 2,8 тэрбум төгрөгийг “Жэт Финанс” ББСБ-даа авсан. Жилийн зургаан хувийн хүүтэйгээр аваад цааш нь хэдээр өгдөг юм. Ер нь бол мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-д нөлөөлж зээл олгуулсан байж магадгүй асуудал яригддаг.

Дөрөвт, Б.Жавхлан нь 2014 онд "Капитал" банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр А.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж, авхуулсан ч төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэдэг мэдээлэл байна. Төрийн банк нь Сангийн сайдын харьяанд байдаг.

Тавд, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүнд зориулж 60 тэрбум төгрөг суулгасан байгаа. Үүнийг юу болгож байгааг бид мэдэхгүй байна. Үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байгаа тул ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна. Дээрх таван үндэслэлийг харгалзан, Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй тул нэн даруй огцруулж, АТГ-т шалгуулах шаардлага хүргүүлж байна. Үүнд, Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж