Ховд, Увс, Завхан аймгийн хоршоод ХАА-н биржтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Ховд, Увс, Завхан аймгийн хоршоод ХАА-н биржтэй хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн биржээс "Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022" ажлын хүрээнд Ховд, Увс, Завхан аймагт хоршоодыг чадавхжуулах сургалтыг Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулав. Сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын тамгын газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцож, “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл, танилцуулга авч, санал солилцлоо. Мөн Ховд аж үйлдвэрийн паркийн удирдлагатай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Сургалтад хамрагдсан Ховд, Увс, Завхан аймгийн нийт хоршоодыг биржийн байнгын бус гишүүнээр бүртгэж, агуулах итгэмжлэлийн гэрээ байгуулснаар тус аймгийн хоршоод өөрсдийн бэлтгэсэн түүхий эдээ биржээр дамжуулан арилжиж үндэсний үйлдвэрт чанар, стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг нийлүүлэх боломжтой боллоо. Мөн хоршоод болон агуулах эзэмшигчдийг бүртгэлжүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж