"Сорил" кинонд олны танил эрхмүүдийн хүүхдүүд тогложээ

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

"Сорил" кинонд олны танил эрхмүүдийн хүүхдүүд тогложээ

"Сорил" кинонд олны танил эрхмүүдийн хүүхдүүд тогложээ

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Сорил” сэтгэл зүйн триллер уран сайхны кино сайхны өнөөдрөөс /2022.11.04/-ний өдрөөс бүх кино театруудын дэлгэцээр нээлтээ хийж байна. Киноны товч агуулгын хувьд хатуу дүрэмтэй шөнөөр үйл ажиллагаагаа явуулдаг сургуулийн сурагчдын тухай онц сонирхолтой түүхийг өгүүлнэ.

Багш нар болон гэр бүлийн дарамт шахалтаар тусгаарлагдан сурч байгаа оюутнууд ямар нэгэн  аргаар энэ сургуулийг төгсөхөөр шийддэг. Санаанд багтамгүй сургуулийн нууцыг тус бүтээлээс олж харах боломжтой. Мөн тус кинонд олны танил эрхмүүдийн хүүхдүүд тоглосон нь онцлог. Тухайлбал жүжигчин С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ, жүжигчин, найруулагч Ё.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын хүү Х.Сумъяадорж, найруулагч Б.Гарамхандын хүү Г.Дөлгөөн-Эрдэнэ, залуу авьяаслаг жүжигчин М.Бат-Эрэн, Т.Ирээдүй нар гол болон туслах дүр дээр ажиллажээ. Мөн дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажил Д.Бямбацогт, жүжигчин Л.Жижжалам, Язгуур урлагийн "Алтай" хамтлагийн бие биелээч, хотон угсаатны 14 дэх үеийн өвлөн уламжлагч шинэхэн Б.Ганзориг нар тоглосон байна.

Залуу найруулагч Б.Батдэлгэр нь "Сорил" киноноос өмнө театрын урлагт туслах болон хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан. Сорил кино нь түүний анхны дэлгэцийн бүрэн хэмжээний найруулсан кино аж. Тус киногоороо нийгмээс хүмүүст ямар сорил өгч түүнтэй хэрхэн тулгарч байдаг талаар өгүүлсэн байна. Кино төслийн ажлаа 2021 оноос эхлэж. Энэ оны тавдугаар сард зураг авалтаа хийж, 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. "Promixfilm", "Young madness", "Redpoint media", "PromixSound production" студийн уран бүтээлчдийн хамтран бүтээжээ.

“Сорил” киноны гол дүрийн жүжигчинээр тоглосон С.Ариунбямбын охин А. Номин-Эрдэнэ нь Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуульд тайз дэлгэцийн жүжигчний дөрөвдүгээр курст суралцдаг. Найруулагч Б.Батдэлгэр ах зохиолоо бичиж байх үедээ л хамгийн тохирох жүжигчин нь намайг гэж үзээд сонгосон гэсэн. Энэ миний анхны гол дүрд нь тоглосон бүрэн хэмжээний уран бүтээл. Өмнө нь Монголд хийж байгаагүй "mystery" триллер жанрын кинонд тоглож байсан. Тус кинонд шалгалтдаа тэнцэж аавдаа туслах гэж буй ангийнхаа хүүхдийн төлөө бүхнийг хийхийг хичээдэг ч шалгалт амжилтгүй болж хатуу багшийн шийтгэлд өртдөг. Кинонд хүнд хэсэг олон байсан. Гал, ус руу орж, өндрөөс унах хэсгүүд байгаа. Тэр бүр нь эрсдэлтэй ч сонирхолтой санагдсан.

Тус киноны жүжигчнээр тоглосон найруулагч Б.Гарамхандын хүү Г.Дөлгөөн-Эрдэнэ өмнө нь “Солиот эх” уран сайхны кино болон Япон болон Монголын улсын хамтран бүтээсэн кинонд тоглосон ч одоогоор нээлтээ хийгээгүй байгаа. Мөн монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кинонд тоглосон одоогоор нээлтээ хийгээгүй хоёр кино бий. Мөн он гараад нээлтээ хийх нэг кинонд гол дүр бүтээсэн байгаа. Би кино зураглаач болох хүсэлтэй. Үүнийхээ дагуу зураглаачаар олон кинонд ажиллаж байсан.

Онц сонирхолтой, нууцлаг, триллер “Сорил” уран сайхны киног өнөөдрөөс /2022.11.04/-ний өдрөөс бүх кино театруудын дэлгэцээр хүлээн авч үзээрэй.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж