Т.Хангал Тайландын лигт тоглохоор эх орноосоо мордлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Т.Хангал Тайландын лигт тоглохоор эх орноосоо мордлоо

Т.Хангал Тайландын лигт тоглохоор эх орноосоо мордлоо

Монголын волейболын өнөө цагийн шилдэг тамирчдын нэг Т.Хангал гадаадын лигт тоглохоор өнөөдөр/2022.11.04/ эх орноосоо мордлоо. Өдгөө 20 настай түүний хувьд Тайландын воллейболын лигт тоглох аж.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ. Арван жилд есдүгээр сарын 1-нд хичээл орох болгонд багш маань мөрөөдөл бичүүлж авдаг байлаа. Жил болгон мөрөөдлөө бичих цаасан дээр би гадаадад лигеонер тамирчнаар тоглоно гэж бичиж ирсэн мөрөөдөл маань биеллээ.

Миний бие Тайланд улсын волейболын лигт тоглохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Хайртай бүхнээ орхин энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Намайг дэмжиж тусалж байдаг Монголын волейболын холбоо, Натурмед клубийн хамт олон баг тамирчид, найз нөхөд, багш нар, хамаатан садан, аx эгч, гэр бүлийнхэндээ талархаж явдгаа илэрхийлье” гэжээ.

Т.Хангал өнгөрсөн жил “Натур Мед Ноён” багийнхаа хамтаар үндэсний дээд лигт түрүүлээд зогсохгүй өөрөө ““Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорсон юм. Мөн есдүгээр сарын эхээр Киргизстанд болсон “Челленж кап-2022” кап тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж