Олаф Шольцын айлчлал олон улсад айдас төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Олаф Шольцын айлчлал олон улсад айдас төрүүлэв

Олаф Шольцын айлчлал олон улсад айдас төрүүлэв

Германы канцлер Олаф Шольц өнөөдөр /2022.11.04/ Бээжинд айлчилж, Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж байна. Тэрбээр Covid-19-өөс хойш анх удаа Бээжинд айлчилсан “Их-7”-ийн удирдагч боллоо.

Гэвч энэ айлчлал Германд маргаан дэгдээж, Европын олон улсад түгшүүр төрүүлэв. Засгийн газрын сайдууд энэ айлчлалд дургүйлхэж, Хятадыг Германы чухал дэд бүтцэд нөлөөлөх вий гэж зовж байна. Аюулгүй байдлын алба ч бас болгоомжтой байхыг уриалжээ.

Хятадын ачаа тээврийн “Cosco” компани Гамбургийн боомтын томоохон хувийг худалдаж авах тухай бид өмнө нь мэдээлсэн. Канцлер Олаф Шольц энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж буй бөгөөд энэ удаагийн айлчлалаараа хэлэлцээрийг ахиулсан байж болзошгүй. Энэхүү гэрээг амин чухал хөрөнгө оруулалт гэж Шольц үзэж байна. Олаф Шольц ямар нэгэн бэлэггүйгээр Бээжинд ирнэ гэж байхгүй гэж тоймчид үзсэн.

Канцлер асан Ангела Меркель “Худалдаагаар дамжуулан өөрчлөлт хийх” бодлого баримталдаг байсан. Олаф Шольц ч бас эдийн засгийн харилцаа нь Хятад, ОХУ зэрэг улстай харилцах улс төрийн харилцаанд нөлөөлнө гэж үзжээ. Тиймээс тэр Германы бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөлөгчдийг айлчлалдаа авч явах шийдвэр гаргасан. Герман улсад сая гаруй хүний ажлын байр Хятадтай харилцаанаас хамаардаг. Энэ оны эхний хагаст л гэхэд Германы аж ахуйн нэгжүүд Хятадад урьд өмнөхөөсөө илүү их хөрөнгө оруулалт хийжээ. Германы Автомашины аж үйлдвэрийн нийгэмлэгийн тэргүүн айлчлалын өмнө мэдэгдэхдээ “Герман улс түүхий эдээ Хятадад түшиглэж байгаа. Үүнийг болиулах нь эдийн засаг, геостратегийн алдаа болно” гэсэн.

Олаф Шольц Бээжинд 12 хүрэхгүй цагийг өнгөрүүлнэ. “Цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд дэлхий дахинд Хятад хэрэгтэй учраас хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь энэ удаагийн айлчлалын зорилго. Хэрэв Хятад улс өөрчлөгдөж байгаа бол бидний хандлага ч өөрчлөгдөх ёстой” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж