"МАН-ынхан ахмадуудаас 6 тэрбумыг харамлаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

"МАН-ынхан ахмадуудаас 6 тэрбумыг харамлаж байна"

"МАН-ынхан ахмадуудаас 6 тэрбумыг харамлаж байна"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн бариад хоёр жил болж байна. Ахмадуудын тэтгэврийг долоон жилээр бодсоноос болоод 91 хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 мянган төгрөг байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал шинээр тэтгэвэрт гарвал ихэнх хүмүүс буюу 70 хувь нь доод хэмжээнээс дээш тэтгэвэр авна. Ингэснээр 150-170 мянган төгрөг нэмж авах боломжтой болно. Цаашдаа долоон жилээр явбал 91 хувь нь 93 хувь болно.

Өнгөрсөн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль маш хурдан батлагдана гэж бодож байгаа. Хэрвээ долоон жилийн таван жил болговол энэ хугацаанд тэтгэвэртээ гарсан хүмүүс хохирч үлдэх ёсгүй. Энэ хуулийг нийгмийн даатгалын багц хуультай хамт хэлэлцэнэ гээд хүлээгдэж байна. Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийг хэлэлцэж буй учраас энэ хуулийг оруулж ирж, зургаа орчим тэрбум төгрөг тусгах шаардлага гарч байна. Зургаахан тэрбум төгрөгийн зардлаар 50 мянган ахмадын тэтгэврийн асуудлыг шийднэ. Богд Зонхова хөшөө дурсгалд 36 тэрбум төгрөг зарцуулчихаад 50 мянган ахмад настнаас зургаан тэрбум төгрөг харамладаг байж болохгүй. Тийм учраас арваннэгдүгээр сарын 8-нд Мягмар гаригт 12:00 цагаас зохион байгуулна. Ахмадууд идэвхтэй оролцоорой. Хууль батлуулахын төлөө жагсаал хийж буй анхны тохиолдол. Тэгэхээр энэ тэмцэл үр дүнтэй болно. МАН өнөөдөр хэлэлцэх эсэхээ шийдсэн байна. Багахан шахалт хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж