Чилид 17 хоногийн өмнө сураг болсон уурхайчид олдов

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Чилид 17 хоногийн өмнө сураг болсон уурхайчид олдов

Себастьян Пиньера уурхайчдын зурвасыг үзүүлж байгаа нь. Фото ©AFP

Уурхайд нуранги гарах үеэр тэнд боогдсон 33 уурхайчдыг олсон байна. Орон нутгийн прокурорын Гектор Мелла (Hector Mella) уурхайд тусгай нүх гарган өрөмдөж видео камер оруулан тэнд байгаа уурхайчидтай видео холбоог тогтоосон байна.

Уурхайчид тэнд бараг хорь хоног боогдоод байна. Чилийн нийслэлээс 800 км-ын зайтай уурхайд наймдугаар сарын 5-нд нуранги  болж уурхайчдыг боогдуулжээ. Ням гаригт аврагчид 700 метрын гүн өрөмдлөг хийгээд уурхайчидтай холбоо тогтоож чаджээ. Тэр сувгаар уурхайчид дээш нь зурвас дамжуулан амьд байгаагаа өгүүлсэн байлаа.

Удалгүй хоол хүнс ба шаардлагатай багаж төхөөрөмжийг тэдэнд дамжуулсан байна. Аврагч нарын яриагаар тэднийг гаргаж авахын тулд дөрвөн сар орчим хугацаа хэрэгтэй гэнэ. Уурхайчдыг гаргахын тулд 66 см-ын голчтой нүхийг өрөмдөх хэрэгтэй ба тусгай өрөм ч шаардлагатай болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж